Б.Наранцэцэг: Зүрх “Би өвдлөө” гэж аяндаа хэлдэг"

img

“100 айлын зүрхний эмнэлэг” гэхээр хүмүүс анддаггүй юм билээ. “Буянт ээж” эмнэлгийн Зүрх судас, дотрын  зөвлөх эмч Б.Наранцэцэгийг энэ удаагийн дугаарын зочноор урилаа. Тэрээр  Анагаах ухааны салбарт 24 жил тасралтгүй ажиллаж байна. Анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэрэгтэй эмч бөгөөд зүрх судасны өвчлөлийг европ ба уламжлалт аргаар  хослуулан эмчлэх  талаар  олон судалгаа,дүгнэлт, туршилт хийснээс гадна  эрүүл мэндийн зөвлөгөөг олон нийтэд сайн хүргэдэг эмч билээ. -“Буянт ээж” эмнэлэг 20 нас хүрчээ. Танай хамт олонд баяр хүргэе? -Баярлалаа. Танай сонины Эрүүл мэндийн тусгай дугаарыг манайхан их дэмждэг шүү. -“100 айлын зүрхний Нараа” гэхээр хүмүүс таныг анд­даг­гүй. Ер нь яагаад зүрхний эмч болсон юм бэ? -Би дунд сургуулиа төгсөхдөө математикийн чиглэлээр суралцах со­нир­холтой хүүхэд байлаа. Тэгээд Анагаахын дээдэд орно гэж төсөөлөө ч үгүй дээ. АУДэС-ийн гуравду­гаар курсээс  амьдралын шаард­­лагаар  зүрхийг илүү сонирхож судлах болсон. Миний багш зүрхний мэс заслын Н.Баасанжав багш. Анх зүрхний эмч болох суурийг тавьсан. Оюутан байхдаа олон хагалгаанд дагаж орсон. Тэр цагаас хойш 20 гаруй жил дотор , зүрхний өвчин эмчиллээ. -Зүрх гэдэг чухал эрх­тэн. Энэ эрхтэнийг эмчлэх талаар нэлээдгүй судалгаа хийсэн байх. Сайн оюутан байсан уу? -Ямар ч байсан зүрхээ илүү сонирхдог, уншдаг байсан. Анагаахын дээ­дийг төгсөхдөө дотрын шалгалтад орлоо. Ер нь дотрын өвчнүүдээс зүрх­ний өвчнийг илүү сонир­хож уншдаг байсныг манай ангийнхан мэддэг, зүрхний өвчин орох үед надаас тэд их асуудаг байсан. Анагаахын төгсөх  дотрын шалгалтыг манай ангийн Барзул бид хоёр онц өгсөн. Намайг билетээ сугалахад зүрхний өвчин таарч би дотроо их баярла­сан. Өөрийнхөө азтайг  гай­хаад л. Би мундаг оюутан байгаагүй. Тэгэхэд Дагвадорж багш маань билет  харчихаад  зүрхний өвчин таарсан байна. “Нараа ч бэлтгэлгүй ярина биз дээ” гэсэн. Багш маань тэгсэн болохоор би босоод ярьсаар байгаад л онц авч их баярлаж билээ. Мөн шалгалтан дээр чи зүрхний эмч болох уу? гэж асууж байсан. Нараа   зүрх­ний өвчнийг судлаад байна гэдгийг багш мэд­сэн бай­сан, тэр л миний оюутан байхын утга учир байлаа. Багш нар намайг ерөнхий­дөө хүний олон мянган төгрөгийг олж өгснөөр  мэддэг байсан, нөгөө мөн­гө олсон оюутан  шүү дээ гээд  шивэр авир гээд бай­даг байсан. Юу гэхээр нэг хүний олон зуун мянган төгрөгтэй, намын батлах­тай  цүнхийг олж эзэнд нь өгч сэр­гий­лэхээс баярын бичгээр шагнуулж байсан юм. Тэр үеийн “Хөдөл­мөр” сонинд бичигдэж, бас бая­рын бичгээр шагнуул­сан. Анагаахын дээд сур­гуулийн ханын самбарт   “Шударга оюутан” гээд зурагтай баярын бичиг­тэйгээ байдаг байлаа. -Зүрхээр мэргэшсэн эмч тийм ч олон биш. Таныг яагаад улсад ажил­лахгүй байгаа юм бэ гэж асуудаг уу? -Сүүлийн үед шинэ залуу эмч нар олон болсон. Дотрын сайн эмч болоод дараа нь зүрхний эмч болох ёстой санагддаг. Би улсын байгууллагад 15 жил ажилласан. “Буянт ээж” гэдэг эмнэлгийг надад бэлэглэсэн л дээ.  Энэ эмнэлгийн дарга нь Гунаажав гээд дэд хуран­даа цолтой  сайн эмч бай­сан. Зүрх, судасны  Оюун­гэрэл  гээд сайн ч эмчтэй сайхан ч  эмнэлэг  байсан. Миний хувьд том бэлэг авсан гэсэн үг шүү дээ. Над руу бараг сар шахам утасдаад  энэ эмнэлгийг сайн ажиллуулах байх гэж чамайг сонголоо шүү гээд  “Буянт ээж” эмнэлгээ өгсөн. Намайг ажиллуулж чадна гэж итгэсэн байх гэж боддог. Эмнэлгийг нь хүлээж авах гэж бас сар болсон. Яагаад гэхээр би өөртөө итгэхгүй, бас улсын байгууллагаас га­рах дургүй  байсан юм. Тэр эмч  эмнэлгийн бүх эд хөрөнгө ,ширээн дээр бай­гаа үзэг, цаас, харандаа гээд бүх л зүйлээ надад орхиод юу ч аваагүй гар­сан. Надад их л хэцүү байсан даа. Гунаажав эмчдээ одоо хүртэл баяр­лаж явдаг. Хааяа уулзаж сайхан хууч хөөрдөг юм. -Бие даагаад үйл ажил­лагаа явуулахаар ямар байсан бэ. Одоо танайхаар хэр олон хүн үйлчлүүлж байна? -Тэр үед 25 ортой эмнэ­лэг ажиллуулахад бэрх­шээл­тэй  байсан болохоор надад өгсөн байх. Би Чин­гэлтэй дүүргийн эмнэлэгт Зүрхний эмчээр  ажиллаж байгаад нэг  өдөр энэ эмнэлэгт ажиллана гээд ажлаа хүнд хүлээлгэж өгч ч чадаагүй  ажлаа орхиод гарсан. Дарга нартаа ч хэлээгүй. Хоёр хоногийн өмнө шийдчихээд бүх юмаа янзлаад л  сувилагч­даа юмаа үлдээгээд явсан. Тэгээд энэ эмнэлэгтээ шууд ирж байлаа. Миний хойноос манай Чингэл­тэйн Зүрхний өвчтэй хү­мүүс намайг дагаад бараг ирсэн. Орыг нь наймаар нэмж 33 болгоод өвчтнөө багтаахгүй байсан. Түү­нээс хойш “100 айлын зүрхний эмнэлэг” гэдэг нэрийг авсан  байх. Би эмнэлгээрээ их бахархдаг. Мэдрэлийн зөвлөх  Л.Отгон­баяр эмч, дотрын зөвлөх академич  Цэрэн­даш хоёрыгоо урьж хүн үзүүлэх гээд очиж авч амждаггүй  өөрсдөө  ороод ирсэн.  Утсаар ярихгүй хүрээд ирэхээр нь гайхаад асуусан чинь такси нь шууд хүргээд ирлээ гэдэг байгаа. Тэгээд би боддог юм. Манай эмнэлгийг хүмүүс мэддэг юм байна гэж бодож байлаа. -Зүрхний өвчлөлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Энэ олон жил ажилласан юм чинь чамгүй судалгаа хийсэн байх? -20 гаруй жил ажил­лахдаа хийсэн судалгаа надад их олон байдаг юм.  Өнөөдөр ч гэсэн Америкт Олон улсын  зүрхний эмч нарын семинар болж бай­на. Тэнд эхогоор хэрхэн оношлохыг хэлэлцэж бай­на. Яагаад гэвэл эмчил­гээний салбарт өдөр бүр оношлогоо, эмчилгээний аппарат шинэчлэгдэж байна. Би тэр семинарийн илтгэл болон  зурагт үзүү­лэнгүүдийг Америкт бай­даг зүрхний эмч нараа­саа авч үзээд л сууж бай­на. Монголоос тавигдах  илт­гэл алга байна лээ. Ма­найд ер нь эмнэлгийн чиглэлийн судалгаа хан­галтгүй, хийгдэхгүй байна. Улсын эмнэлгүүд яахав цөөхөн хийж байгаа.  Хувийн секторт бол  бүр ч хийгдэхгүй байна. Эмч нар нь ажилдаа дарагдчихаад амжихгүй байх шиг байна. Яахав ирсэн өвчтөнөө гом­дол, чирэгдэлгүй эмчлэх талаар л бодоод байхаас  судалгаа шинжилгээний талаар бодож амжихгүй сууна. -Зүрхний өвчлөлийн оношлогоо, эмчилгээний хөгжил манай улсад ямар шатандаа байна вэ? -Олон улсын хэмжээ­ний стандарт бий л дээ. Манайд дотор өвчний стандартууд батлагдахгүй хаалттай байна. Би лав энэ талаар таван жил ярьж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн талаас асуусан болгонд нь хэлдэг. Аль хэзээний миний мэдэхийн 10 жилийн өмнө бичдэг байсан эмээр л үйлчилгээ явж байна шүү дээ. Тэрнээс хойш өчнөөн шинэ эм гарчихсан. Гэтэл тэр эмүүдийг батлуулж, стандартад оруулах ажил огт хийгдэхгүй байна. Хурд муутай байна. Дурын эмч нар дурын эм бичиж байна. Эм хангамжийн байгууллагуудын сайн гэж оруулж ирсэн эмүүдийг л бичиж өгч байна. Энэ өвчний үед тийм эмчилгээ хийнэ. Өвчтөний тэдэн хувь нь эдгэдэг гэсэн судалгаа байх ёстой. Мөн орж ирж байгаа эмийн  клиник туршилт гэж байх ёстой. Тэр байхгүй. Мон­голд гадаадаас  олон эм орж ирлээ. Гэтэл тэр эм энд хэдэн хүнийг  эмчил­сэн бэ гэдэг судалгаа алга. Ер нь Монголын эмч нар эм хангамжийн хараат байдалд орсон, эмийг нэг эмийн компани л мэддэг. Эмч нар нь тэр компанийн эмч нарын ярьсан мэдээл­лээс хэтрэхгүй, судалгаагүй байдаг. -Монгол хүний бие организм өөр гэдэг утгаа­раа заавал судалгаа хэрэг­тэй гэж хэлэх гээд байна уу? -Өөр байлгүй яахав. Мах их иддэг. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай ийм нөхцөлд хоол унд, эм тариа өөр байна шүү дээ. Зүрхний эмчилгээ, мэс засал нэг үеэ бодвол хөг­жиж байгаа. Нас ахихаар судас бөглөрдөг. Тэр бол гарцаагүй учраас хэдий насанд нь ямар эмчилгээ хийх вэ гэдэг аргачлал нь олон байдаг юм билээ. Би олон ном сэтгүүлээс уншиж байсан. Манай­хаас  Америкт эмчлүүлсэн өвчтөнүүдийн эмчилгээг харж байхад  их өөр. Эм­чил­гээнийхээ араас их хөөцөлддөг, өвчтөнөө утсаар байнга асууна. Бүтэн жил хийх эмчилгээг нь дэлгэрэнгүй бичиж өгдөг. Араас нь байнгын хяналттай байдаг. Зүрхний титэм судсыг  сэтгэж бөглөрөөг гаргаж болно. Тэр хүнд хагалгаа хийсэн л юм бол эмч нь заавал хянах ёстой. Тийм систем бүрдэхгүй байна. Би Со­лонгост нэг хүнийг сэт­гүүл­сэн юм. Тэр хүний араас солонгос эмч нар нь байнга имэйл бичиж байна. Тэр хүн маань 60 гаран настай болохоор өөрөө хаяг байхгүй , миний хаягийг  өгчихсөн. Надаас “Цус шингэлэх эмээ ууж байгаа юу.  Шинжилгээ нь яаж гарсан” гээд байнга асуудаг. Зүрхний мэс заслын дараахи  хяналт гэдэг тийм өндөр төвшинд байна шүү дээ. -Та энэ салбарт 24 жил ажиллалаа. Энэ хугацаанд их л олон өвчтөнтэй таар­сан байх. Сэтгэлээс гар­даг­гүй тохиолдлоосоо яриач? -Зүрхний өвчнөөр маш хурдан хугацаанд өвчилж болох ч маш хурдан хугацаанд сайжирч бас болдог өвчин. Эмчилгээ, үйлчилгээг их сайн авдаг эрхтэн шүү дээ. Хөхөрч, татаад шоконд орчихсон ирээд 30-40 минутын дараа инээгээд хэвтэж байдаг. Зүрхний өвчин их өвөрмөц. Мэдрэмжтэй байж зүрхийг эмчлэх ёстой гэж би боддог. Чингэлтэй дүүрэгт жижүүрт гарч бай­хад нэг эмээгийн шүд нь өвдөөд болохгүй байна  гээд тасгаас дуудсан. Очоод  үзэхэд эрүү шүд биш зүрх нь өвдсөн бай­сан. Зүрхний шигдээс бай­на гэдгийг мэдээд бичлэг хийж үзэхэд яг зүрхний шигдээс байсан. Шууд сэхээнд оруулахад  өвдөлт намдахгүй 30 мину­тын дараа ухаан алдаад өглөөний 05 цагт ухаан орсон. Бараг гудас нэвт хөлөрсөн байх. Түүнээс хойш тэр эмээ хоёр дахин шигдээс болж манайд эмчлүүлээд овоо болсон. Одоог хүртэл тэр эмээ минь сайхан амьдарч  байна. -Зүрхний өвчлөлийн суурь шалтгаан нь юу байдаг юм бэ? -Эрсдэлт хүчин зүйл гэж ярьж байгаа л даа. Маш олон зүйл бий. Хүний нас, удамшлыг бол эргүүлж болохгүй шүү дээ. Харин эргүүлж болдог, хаяж болдог зүйл бий. Архи, тамхи, буруу хоол­лолт байна. Хамгийн гол нь хүн хөдөлгөөнтэй бай­вал бүх зүйлээс аврагдана. Сүүлийн үед зөв хооллолт гэхээс илүү хөдөлгөөнийг чухалчил­даг болсон байна. Дэлхий нийтээр хөдөл­гөөнийг уриалж байна. Нэг цаг суусан бол 10 минут алхаж байя гэж. Хичээл, лекц, ажлын суудаг цагийг богиносгож байна. -Таны эмчилгээндээ баримталдаг зарчим байгаа байх? -Зүрхний бичлэгийг их сайн үзэхийг хичээдэг. Хараад толгой нь өвчтэй байна уу, үе мөч, бодисын солилцоо нь ямар байна, хэм алдагдал байна уу гэдгийг ялгаж харна. Зүрхний бичлэг гээд урт нарийхан ганцхан цаас гарч байгаа ч гэсэн түүнд маш олон өвчнийг харах боломжтой. Зүрхний өвч­нийх нь шалтгааныг нь олохыг хичээдэг. Яахав тийм өвчин байна гээд оношлоход амархан. Гол нь яагаад өвдсөн гэдэг шалтгааныг нь олох чухал юм шиг. Хоёрдугаарт, онош­логоо маш чухал. Манай “Буянт ээж” эм­нэл­гийн давуу тал нь  онош­логоо байх гэж бод­дог. Оношоо сайн тогтоо­сон бол эмчилгээ хангалт­тай. Миний хувьд бас ардын эмчилгээг европтой нь хослуулж эмчлэхийг илүүд үздэг. Хавсарахаар бас үр дүн нь сайн байдаг. Зүрхний хий өвчин гэж байна, мянга дусал хий­гээд эдгэхгүй шүү дээ. Европын онолоор зүрхний хийтэй хүнийг яаж ч чадахгүй гэдэг. -Амьдралдаа алддаггүй хүн гэж үгүй байх. Таны хувьд харамсдаг сургамж байдаг уу? -Бага даа. Бас ч гэж харамсах зүйл тэр бүр гардаггүй. Нэг өвчтөн минь байсан. Гуравдугаар эмнэлгээс гараад дүүр­гийнх нь эмч байсан боло­хоор надад ирж үзүүлээд  “Ахыг нь гурван сараас хэтрэхгүй гэж хэлээд  гаргасан. Одоо бие их муу байна. Явж чадахгүй, амьсгаадаад, хавагнаад байна” гэсэн. Өвчтөнөө үзчихээд би  “Танд таван жилийн нас өгье. Та энэ хугацаанд хийх зүйлээ амжуулчихна биз дээ” гэж цаашлуулахад, тэр ах маань эхлээд  итгэж өгөх­гүй байсан л даа. Тэгээд учиргүй баярлаад  тийм буян байдаг болов уу гээд гарсан. Өдөр нь эмч үзэхэд зүв зүгээр. Тэгж байгаад шөнөдөө зүрх нь дэлсээд сандаргадаг хүн байсан. Тэр хүнийг хэм алдагдлаас урьдчилан сэргийлэх эмийг нь таван жилийн хугацаанд тасралтгүй  уулгасан. Гурван сарын настай гэж байсан өвчтөн маань  тэр хугацаанд хүүхэддээ байр авч өгсөн, наймаа хийсэн, амьдрал нь сайхан болсон. Жилд 2-3 удаа эмнэлэгт хэвтдэг байсан. Зургаа, долоо дахь жилдээ ирэх нь цөөдөөд, хэвтэх нь холдоод алга болж эхэлсэн л дээ. Гэтэл нэг өглөө гэнэт утасдаад “Эмч ээ зүрх өвдөөд,  дэл­сээд байна. Та хаана бай­сан” гэсэн. Өглөөний 07 цагт ажил  цуглах болоогүй байсан болохоор “Дүүрэг дээр очоод үзүүлж бай” гэсэн юм. Тэгээд гэнэт мууддаг шүү гэж бодоод  ажил руугаа яараад очтол, манай хүргэн утасдаад “Таны үздэг хөгшин чинь Чингэлтэйн эмнэлгийн үүдэнд  ухаан алдаад уначихсан байна” гэж хэлсэн. Гэтэл очихоор нь рентгенд харуул гээд явуулчихаж. Тэгээд урд эмнэлэг рүү нь явж бай­гаад замдаа нас барчихсан байсан. Түүнд л  маш их сэтгэл эмзэглэж, харам­саж байлаа. Ямар ч байсан долоон жил амьдрахдаа олон сайхан дурсамж үл­дээж, ном хүртэл хэвлүүл­сэн боловсролтой сайн хүн байсан. -Цаашид та ямар чиглэлээр түлхүү судалъя гэж бодож байна? -Зүрхний хэм алдагд­лын чиглэлээр  судалгаа бичиж байна. Зүрхний хэм алдагдлыг эмчлэх гадаа­дад маш олон арга байх юм. Энэ бүхнийг цаашид сайн судлах зорилготой сууна. Хэм алдагдал зүрх­ний өвчний нэлээд хувийг эзэлж байна. Гэнэт нас барах магадлал  өндөртэй байдаг. Гадаадын хоёр эмчтэй хамтарч ажиллаж байгаа. -Манай эмчилгээний салбарын талаар та юу бодож явдаг вэ? -Ер нь эмчийн хянал­тад маш  сайн үзүүлж баймаар байна. Эмчид үзүүлэх боломжийг  эрүүл мэндийн систем сайн бүр­дүүлэх нь чухал. Манай эрүүл мэндийн системийн үйлчилгээ  хангалтгүй байна. Эмнэлгийн дугаар авдаг байдал үнэхээр хэцүү. Шинжилгээг өч­нөөн явж байж өгнө. Дахиад явж явж үзүүлнэ. Хүлээж хүлээж хэвтэнэ. Улсын эмнэлэг, хувийн эмнэлгийн эмч нарын харилцаа хүртэл тэс өөр. Тэр их дугаарлалт, хүлээлт өвчтөнөө хүндрүүлж бай­на, зарим  эмнэлгийн эмч нарын харилцаа, ханд­лага нэг л бишээ, улс болон хувийн эмнэлгүүдийг хоо­ронд нь олигтой бодлогоор холбож өгөхгүй, үйл ажиллагааг нь нэгдмэл болгох бодлого алга. Эмч нарын бие биеэ үзэх үзэл нь  тэс өөр хандлагатай. Эмнэлгийн системд зан харьцааны доголдол их байна. Хүндрэлээ бие бие рүүгээ чихэх, буруугаа ухаарахгүй байх, улсын эмнэлэгт  өвтөний хэвтэх асуудал хүндрэлтэй, мөн  хувийн эмнэлэгтэй нь хүнд өвчтөнөө авахгүй байх гээд. Манай яам стратегийн биш бодлого боловсруулдаг яам байсан. Одоо өөрчлөгдөж байна. Салбарын сайдаар эмч мэргэжилтэй хүн ажил­лаж байна.Олон сайхан ажил хийж байгаад баяр­лаж сууна. Н.Удвал сайд цаашид их зүйл хийх байх. ЭМД нь хэнд үзүүлнэ тэр өвчтөнөө дагаад явдаг байвал хамгийн зүйтэй тогтолцоо. Эм хяналтгүй байна. Америк, Герман, Солонгост зүрхний нэг ч эмийг эмчийн бичиггүй өгөхгүй шүү дээ. Энд дурын зүрхний эмийг хэн ч эмийн сангаас авч болно. Эмийн сан нь эмч бол­чихоод байгаа шүү дээ.  Энэ бүгдийг анхаар­маар байна.  Даатгалын систем хангалтгүй байна. Хаана ч гэсэн даатга­лаараа үзүүл­дэг байх ёстой. -За, ярилцсанд баярлалаа. Б.Солонго Эх сурвалж: emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAT:
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
2025-01-17
BAT:
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
2025-01-17
Эрхэмбаяр:
Яаж холбоо байрхуу найз охиноо үзүлэхгэсийн
2023-02-27
99008451 надад амьдрал бэлгэлсэн хүн шүү
2018-11-21
зочин:
Наранцэцэг эмчид л үзүүлмээр бн утас нь олдох болов уу
2018-11-17
зочин:
Нараа эмч үнэхээр сайн эмч байгаа юм аа. Би биеэрээ мэдэрсэн.
2018-09-27
Амраа:
Зүрхний сайн эмч хэлж огооч
2018-04-12
Баагий:
Yu unshchihaad zurhnii emch helj ogoocj gej setgedel deer bichiv kkkk
2017-06-02
боогий:
Зүрхний сайн эмч хэлж өгөөч
2015-06-10
erdnee:
saihan yariltslaga bna daa.minii aab ah duus bugd hebtdeg emch nar ni hunii l tuluu yum bilee.
2013-04-02
зочин:
өвдөөд үхэх гээд очихоор сарын дараа ир гэдэг дүүргийн эмнэлэг,улсын эмнэлгийн дэргэд хувийн эмнэлэг сайхан шүү, мөнгөтэй нь хувийн эмнэлэгт,мөнгөгүй нь гудмандаа замаараа болжээ.
2013-04-02
зочин:
буянт ээж эмнэлэг олон жил болсон,ямарч гэсэн үхэх цаг нь болоогүй бол тэнд очоод сайжирдаг юм билээ.эмч нар нь их зангүй бололцооныхоо хэрээр үйлчилж байсан.зүрх судас талдаа дээгүүр орох байх.ярилцлага нь ухаантай л эмчийн үг байна.яаж даатгалаараа үзүүлдэг болох вэ.дарга нарт даатгал хэрэггүй дээ гадаад явййд үзүүлнэ Бид нар хэдэн улсын эмнэлгийн эмч нарын кармаанд мөнгө хийхгүй бол яг хэвтээчьгудманд үхэх дөхөх юм.
2013-04-02
zochin:
3 dugaar emnelgiin emch Baasanjav,Davaasuren nart talarhal ilerhiileye.ajlin amjilt huseye.
2012-11-13
энэ хэр сайн эмнэлэг вэ мэдэх хүн байвал хэлж өгч туслаач
2012-11-11
zochin:
зүрхээр 3-р эмнэлэг л сайн шүү,бусад рекламдаад байгаа хувийн эмнэлэгүүд худлаа шүү шууд ална
2012-11-10
zochin88:
Ardchilaliin neriig barisan daranguilagchdiin davarliig ard tumen tsaash ni tevchihgui. Bur oluulaa idej eh ornii baylag, orlog tuuhiig mini geej duusahaas omno eh ornoo avartsgaay mongolchuudaa40
2012-11-10
zochin1:
Bat-Uul ene nohor ooroo daranguilagch bolj bh shig bn. Dandaa l erhiig ni haana boonoo hohichin shuu gesen yum yrij bhiin. Buruu zonoj baigaa hogshon talhi bndaa19
2012-11-10
zochin20:
Ardchilsan nam olon jil zutgesnii etsest yalaad odoo l neg alban tushaal deer ochih bh gesen chin nadad hamaatan darga baihgui uchir ene husel maani moroodol heveeree uldvee hoorhii24
2012-11-10
zochin27:
Nuursnii unee buulgahgui yum uu altankhuyag malaa ovol duuslaa biznesee orhiod ajlaa hiigeech16
2012-11-10
zochin10:
Хужаа Элбэгдоржид ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулдь нэр дэвшин дахин өрсөлдөх эрх байхгүй ээ 61
2012-11-10
zochin56:
Bayartsogt udaan zugatsanii etsest Ganbaatartai metgeltseheer bolloo. Bayrtsogtiig mongoliin ard tumen uzen ydah odor tun oirhon bn. ene bayrtsogt yu hiisiin haraal id gej bayrtsogt chin solongosiin muu shees shvvde 61
2012-11-09
26 настайдаа 1990 оны хавар зүрхний төрөлхийн олдмол гажиг өвчнөөр 3-р эмнэлэгт Баасанжав эмчээр мэс засал хийлгэсэн .Одоог хүртэл бусдын адил хэвийн амьдарч байна.Энэ хугацаанд зүрхний өвчний талаар эмнэлэгт хандсангүй .эмч нарт үзүүлэхэд хэвийн сайн гэсэн. Баасанжав эмч болон 3-р эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч сувилагч нарт байнга талархаж явдаг шүү .
2012-11-09
ганбат дарханаас:
ЭМДаатгал байнга төлдөг ,тэгсэн мөртлөө хаана ч үзүүлсэн ,эмнэлэгт хэвтсэн байнга төлбөртэй байдаг ,төлбөрийг нь төлдөг болохоор энэ даатгалын үр шим гэдгийг мэдэхгүй л юм байнаа
2012-11-09