
Английн Урлагийн зөвлөл өчигдөр нэгэн дүнг танилцуулсан нь сонирхолтой байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус улсын музей, галерейнууд урлагийн 51 бүтээлийг шинээр эзэмших болжээ. Тэдгээрийг өвлөж авсан хүмүүс татвар төлөхийн оронд улсын мэдэлд өгөхийг илүүд үзсэн аж. Шинээр нэвтрүүлсэн татварын хуулиар бол урлагийн бүтээл эзэмшигчид гэрээслэлийн татвар төлөхийн оронд улсын музейд тэдгээрийгээ шилжүүлэн өгч татвараас чөлөөлөгдөх боломжтой билээ.
Иймд тус улсын музейн сан хөмрөг Английн байгалийн зураг урлаач Уильям Тернерийн хоёр бүтээл, XVIII зууны зураач Жошуа Рейнольдсын хоёр бүтээл, Рубенсын нэг зураг болон ХХ зууны хоёрдугаар хагаст бүтээлээ туурвиж байсан Британийн нэрт зохиолч Жэймс Грэм Рейнольдсын уран бүтээлийн архив зэрэг олон үнэт зүйлсээр баяжсан аж. Сүүлийн арван жилийн хугацаанд англичууд улсын сан хөмрөгтөө 215 сая фунтын урлагийн эд зүйлсийг бэлэглэжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ