Цас, жавар хоёр нийслэлд зочиллоо
Өнөөдөр энэ өвлийн анхны их цас бууж нийслэл хот маань цагаан өмсгөлөө өмслөө. Дүн өвөл дэргэд ирснийг бидэнд зарлан хаялсан их цасан хүмүүний сэтгэлийг баясган гижигддэг. Зарим нэг нь цаснаар асуудалд өртөн бухимдаж эхэлнэ. Хотын зам хальтиргаа гулгаагаар өвч "зэвсэглэж" жолооч нарыг өвөлд бэлтгэлтэй байгаа эсэхийг шалгана. Хүйтний ам наашлах нь байтугай толгой дээр ирснийг гэнэт мэдсэн мэт түлшээ базаана. Харин нүүрс, түлээ, түлш цас ормогц илбийн мэт үнэ өснө. Их хотын шуугиант, бужигнаант амьдралд цасан ширхэг, жавар хоёр зочиллоо...
Н.Өрнө
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ