
Шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө говийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Шөнөдөө Хөвсгөл, Булганы нутаг, Архангай, Өвөрхангайн хойд хэсгээр 21-26 хэм,, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 9-14 хэм, хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 хэм,, өмнөд хэсгээр 5-10 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, хүйтэн, зүүн хэсгээр 4 хэм, хүйтнээс 1 хэм, дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 9-11 хэм, хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ