
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны албан хаагчид ажилчдын автобустай болжээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжаар Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц ажлын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ажилчдын автобусны үйлчилгээ нь өчигдрөөс эхэлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанд нийт 1000 гаруй албан хаагчтай. Тэдгээр ажилчдын талаас илүү хувь нь энэхүү автобусаар үйлчлүүлэх юм.
Дээр дурдсан захирамжинд Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байдаг. Ажилчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэж эхэлсэн нь хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байх зэргээр хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж, төрийн бусад байгууллагад үлгэр дууриал болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ