
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар У ИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,Протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай, Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Ой тэмдэглэх тухай, Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажилласан дүнгийн тухай, Улаанбаатарын дулааны цахилгаан станц-5”-ын байршлын тухай зэрэг 16 асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ