
Дуучин Риана, Крис Браун нар эргэн болзож эхэлжээ гэх цуу яриа тараад байгаа. Учир нь тэд өнгөрөсөн лхагва гаригт "Victoria’s Secret" шоуны дараагаар Лос-Анжелосоор хамтдаа явж байжээ. Түүний дараагаар Рианиагийн цахим хуудсуудаар “Та хоёр үнэхээр эргэн нийлж байгаа хэрэг үү" хэмэээн шүтэн бишрэгчид нь олонтаа асуусан байна. Харин дуучин бүсгүй энэ түүнд хариулт өгч өөрийн твиттер хуудас болон блогтоо “Кристэй дахин болзоогүй. Бид хамт байхгүй байгаа” гэжээ.
Мөн Крис Браун “Энэ бүхэн хэнд ч хамаагүй” хэмэн сэтгэгдэл үлдээсэн байна. Эргэн сануулахад хосууд 2009 онд салсан. Учир нь Крис Браун Рианаг зодож танхайрснаар өөр өөрсдийн замаар явахад хүргэсэн юм. Энэ явдлаас хойш Риана хувийн амьдралаа ихэд нууцлах болсон. Одоо дуучин Риана “Unapologetic” цомгийнхоо ажилд ороод их завгүй байгаа гэнэ. Мөн түүний Европийн долоон орноор хийх тоглолтын бэлтгэл ажил бараг дуусах шатандаа орсон тухай түүний менежер хэлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ