Гамлет нээлтээ хийлээ
Улсын драмын эрдмийн театр өвөл цагийн уран бүтээлээ дэлхийн жүжгийн урлагийн ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр нээлтээ хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард театрын зүгээс зарласан “Гамлет” жүжгийн найруулагчийн сонгон шалгаруулалтад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа манай театрын тайзнаа амилсан уг жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, түүний ээж Гертрудагийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглолоо. Жүжгийн нээлт өчигдөр 19.00 цагаас Улаан хивсний ёслолоор эхэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ