Инфляци архидалтаас болж өсчээ
Ийм хачирхалтай тоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тэдний мэдээгээр бол инфляци энэ сард 0,6 хувиар өссөн байна. Энэ нь оны эхнээс тооцвол 13, жилийн өмнөхтэй харьцуулбал 15 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Инфляци улирлын онцлогоос ихээхэн шалтгаалдаг бөгөөд энэ оны эхний арван сарын хувьд оюутны сургалтын төлбөр, орон сууц, цахилгаан, дулааны үнэ өртөг нэмэгдэж, бэлэн мөнгө тарааж байсантай холбоотойгоор архидалт гаарсан нь хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ