Багдадад болсон хэрэг явдал

img

Румыний Элчин сайд КГБ-ын туршуултай ураг барилцсан түүх 1976 онд би Цэргийн гадаад хэлний дээд сургуулийг дүүргэж, дэслэгч цолтойгоор Иракийн нийслэл Багдад хотод очсон юм. Багдад бол Тигр, Евфрат мөрнүүдийн дунд орших Ойрхи Дорнодын жинхэнэ сувд нь болсон үлгэрийн хот байж билээ. Хаа сайгүй ус, түүний дагаад ногоон зүлэг, мод, бут, олон тооны гайхамшигт орд харш тэнд байсан юм. Энд эргэн тойронд элс, агаарын хэм +45 градуст хүрч байхад амар тайван амьдрах боломжтой байв. Багдад хотоос гараад хэдхэн километр явахад ямар ч амьдрал үгүй элсэн цөл бүхий өөр ертөнц эхэлнэ. Харин Багдадад бол олон тооны цэцэрлэгт хүрээлэн, цэцэг навч, тэр дундаа сарнай цэцэгс олноороо дэлгэрнэ. Хүрээлэнгүүд дотор жижиг хэмжээний зоогийн болон уушийн газрууд байрлах. Дээр нь Дорнын Арабын давтагдашгүй гайхалтай үнэр ханхална. Энэ үнэр зүүд нойронд олонтаа үнэртэж, эргээд түүн рүү тэмүүлэх сэтгэлийг төрүүлнэ. Би ээлжит удаагаа Арабын аль нэг улс, оронд очих бүртээ хамгийн түрүүн олны хөл болсон зээлийг зорьж, тэрхүү шидэт үнэрийг ханатлаа амьсгалдаг байж билээ. Зээлийг тэнд сук гэдэг юм. Зээл дээр кофены үнэр хамар цоргино. Дорнын улс, орнуудад кофег бэлтгэхдээ бага зэрэг түлж хуурдаг бөгөөд хав хар болгоод хандалж уудаг юм. Дээр нь ил гал дээр нарийнхан хэрчиж шарах хонины махны үнэр хаа сайгүй үнэртэнэ. Өөх нь хайлаад улайссан нүүрсэн дээр дуслах тул анхилуун үнэрт утаа нь агаарт дэгдэж эргэн тойрныг бүчиж авна. Мэдээж хэрэг, үүн дээр эмэгтэйчүүдийнх нь хурц, анхилуун үнэр нэмэгдэнэ. Эргэн тойронд өөр хурц үнэртэй зүйл байгаагүйсэн бол зөвхөн тэдний үнэр л хамар ханхийлгэх байсан нь тодорхой. Дорнын Арабын улс, орнуудад энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд амьдардаг билээ. Эгэл жирийн хүмүүс тэднийг олж харах боломжгүй юм. Учир нь, тэд гадуур бараг явдаггүй. Тэд хар шилтэй “Мерседес”, “Бэнтли” юм уу “Роллс Ройс”-оор явах аж. Тухайн эмэгтэй хэр үзэсгэлэнтэйгээс хамаарч өндөр хэмжээний калым буюу нэг ёсны төлбөр төлөх хэрэгтэй болно. Тэр үед сайхан хүүхнүүдийн үнэ 100 мянган долларт хүрч байсан юм. Ийм хэмжээний төлбөр төлж байж хүүдээ үзэсгэлэнтэй эхнэр авч өгөх чадвар зөвхөн баячуудад л байсан гэлтэй. Түүнээс гадна сүйт хархүү хуримын бэлэг болгож сүйт бүсгүйдээ нэг килограммаас багагүй жинтэй алтан эдлэл бэлэглэх ёстой билээ. Дундаж орлоготой хүмүүст ч энэ нь боломжтой зүйл биш нь ойлгомжтой. Ихэвчлэн ийм хүмүүс бага мөнгөөр тохиролцоо хийдэг учраас тэдний эхнэрүүдийг бол гудамжаар явж байгааг нь харах боломжтой юм. Харин баячуудын эхнэрүүд гудамжаар зүгээр нэг алхаад явна гэж байхгүй. ѫзэсгэлэнтэй хүүхнүүдээс царайлаг хүүхдүүд төрж, энэ түүх мянган жилийн туршид давтагддаг аж. Ийм ер бусын сонголтын улмаас царайлаг хэрнээ чинээлэг хүмүүсийн үүлдэр угсаа бий болсон түүхтэй. Багдад хотын захууд дээр тэр үед ногоон хурганы арьснаас бусад нь бүгд дэлгээстэй байж билээ. Алтыг л гэхэд зүгээр нэг жимс, ногоо адил царан дээр тавьж худалддаг байсан юм. Энд казинонууд, шөнийн зоогийн газрууд, тэр ч байтугай Парис хотын Мoulin Rouge варьетегийн салбар хүртэл ажилладаг байв. Энд цээж нүцгэн шаргал үст хүүхнүүд Арабын шейхүүдийг зугаацуулж, муужруулдаг байсан юм. Уулга алдахдаа тэд энэ гоо бүсгүйчүүдийн дотоожны завсар их хэмжээний мөнгө хавчуулах юм уу боодолтой мөнгийг зүгээр л нэг цацдаг байжээ. Евфрат мөрний эрэг дээрх хүрээлэнгүүдэд чадварлаг найрал хөгжим бүхий бүжгийн газрууд олноор байсан юм. Тэдгээр нь хэзээ ч хоосон байдаггүй байв. Найрал хөгжим Гленн Миллерын алдарт аялгууг юм уу Латин Америкийн хөгжмийг тоглоход бүгд л босч бүжиглэн уух нь ууж, цам харайх нь харайдаг байжээ. Удалгүй тэндээсээ гарч зэргэлдээх бүжгийн газар руу орсноор өөр төрлийн хөгжмийн аянд үүр цайтал бүжиглэх боломжтой байсан юм. Гол нь таны хэтэвчний хэмжээ, цаг зав л шийдвэрлэх үүрэг хүлээх аж. Үдэш орой нь хөтөч орчуулагчид, иргэний байгууллагуудын мэргэжилтнүүд шар айрагны газруудад цуглардаг байлаа. Харин тэнд цэргийн мэргэжилтнүүд очих нь хориотой байсан юм. Багдад хотын төв хэсэгт иймэрхүү уушийн газрууд олноороо байрладаг байв. “Дананир” гэдэг нэртэй эдгээр бааранд оройн цагаар гадаадын иргэд цугларах нь хэвийн үзэгдэл болсон байлаа. Зөвлөлтийн иргэд эдгээр газруудад очих нь хориотой байсан юм. Гэхдээ энэ хоригийг зөвхөн цэргийнхэн л үг дуугүй биелүүлдэг байв. Бусад хүмүүс элдэв хоригийг үл тоон тэнд очиж, торхны хүйтэн шар айргийг залгилангаа шарсан төмс зооглож сууна. Энэ үеэр бүгд нэг үндэстэн мэт холилдож халуун яриа өрнүүлнэ. 1977 оны наймдугаар сард “Дананир” бааранд сууж байхдаа бид дэлхийг цочроосон нэгэн үйл явдлын талаар мэдэж билээ. Хаан таалал төгссөн байлаа. Тэр бол Элвис Пресли юм. Барууны улс, орнуудын бүх Элчин сайдын яамдууд түүнд хүндэтгэл үзүүлж туг далбаагаа бөхийлгөж билээ. Гадаадын иргэд сэтгэл санаагаар ихэд унаж, рок-н-роллын хаанд гүн хүндэтгэл илэрхийлэн унаж тустлаа архидаж байв. Лалын шашинт энэ улс хүртэл их, дээд сургуулиудын хичээлийг амрааж, Иракийн төв телевиз аугаа дуучны оршуулгын ёслолын тухай мэдээлсэн юм. Элвис Преслигийн дуулсан дуу, тоглосон киног сонсч, үзэн эрх чөлөөт хүмүүсийн бүхэл бүтэн нэг үе өсч хүмүүжсэн билээ. Түүнгүйгээр рок хөгжим өнөөгийн түвшинд хэзээ ч хүрэхгүй байсан нь ойлгомжтой. Бүх радиостанциуд зөвхөн түүний дууг нэвтрүүлж, оршуулгын ёслолынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлж байлаа. Тагнуул, туршуулуудын хот Бүх улс, орнуудын тэр дундаа ЗХУ-ын тагнуулын алба тэр үед зүгээр суулгүй өөрсдийн тагнуул, туршуулын сүлжээг өргөтгөж байсан юм. Учир нь, тэнд гоё сайхан амьдралаар амьдрахын тулд ихээхэн мөнгө шаардагдаж байсан билээ. Бүгд л мөнгөтэй болохыг хүсэвч тэр бүр санаагаар болдоггүй хорвоо хойно тусгай албад энэ эмзэг газар дээр нь тоглолт хийн янз бүрийн арга хэрэглэн социалист бүтээн байгуулалтыг цогцлоож байгаа ЗХУ-ын талд яам, тамгын газар өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн эхнэрүүдийг хүртэл элсүүлэн мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж байв. Ер нь тэр үед томоохон албан тушаалтнууд аль нэг улсын тусгай албанд давхар элсчихсэн, тэндээс багагүй мөнгө хүртээд сууж байсан билээ. Энд миний анхны даалгавар биелэгдсэн юм. Багдад хотын Аль-Мустансарийа их сургуулийн дэргэд гадаадуудад зориулсан араб хэл суралцуулах нэг жилийн хугацаатай дамжааг нээхээр шийдвэрлэв. Тэнд Зөвлөлтийн оюутнууд ч суралцах болсон билээ. КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны цэргийн сөрөх тагнуулын алба надад тэр дамжаанд суух үүрэг өгсөн юм. Тэнд би араб хэлийг суралцах арга барилуудыг эзэмших ёстой болов. Энэ үүрэг даалгавар надад таалагдсаныг нуух юун. Надад өгсөн зааварчилгаагаар бол би тэдэнтэй сайн харьцаа тогтоож, зарим нэг хүнийг өөрийн талд элсүүлэх ёстой байлаа. ЗХУ-аас тэрхүү дамжаанд суралцахаар хоёр хүн ирсэн юм. Нэг эмэгтэй нь Патрис Лумумбын нэрэмжит их сургуулийн багш байв. Тэр их сургууль КГБ-гийн үүр уурхай байсан учраас багш эмэгтэй өөрийн гэсэн даалгавартай явсан биз. Нөгөөх нь сөрөх тагнуулын албаны залуу ажилтан бөгөөд Москва хотын Олон улсын харилцааны их сургуулийн эдийн засгийн сургуулийн оюутан байсан юм. Түүний хувьд энэ нь дадлагажих ажил байсан бөгөөд ЭСЯ-нд түүнтэй харилцдаг нэг хүн байж билээ. Дамжааны гол заагдаж байсан зүйл нь өмнө нь энэ хэлээр огт ярьж байгаагүй хүмүүст араб хэлийг заах аргачлал байв. Дээр нь Иракийн эрх баригч Арабын социалист сэргээн босголтын намын онолыг зааж байлаа. Би хэл мэддэг тул удтал хайсны эцэст яаж ийгээд тэрхүү сургалт явагдаж байсан танхимыг олсон юм. Манай бүлэгт 24 хүн байж билээ. Бидний гурван орос, Францын Мишель гэх сэргэлэн бүсгүй, Румыны Элчин сайдын үзэсгэлэнт охин Сильвия, Ираны Элчин сайдын яамны зөвлөхийн хүү Сухраб, хуучин “Опель” машин унасан Питер гэдэг залуу оюутан, Америк гаралтай япон бүсгүй дээр нэмж гурван мажар залуу өөрсдийн машинаар ирсэн билээ. Канадаас ирсэн бас нэг аятайхан залуу байсныг санаж байна. Бусдыг нь сайн санахгүй байх юм. Франц бүсгүй төдөлгүй баян араб ивээн тэтгэгчтэй болсон. Бид гурвыг нэг давхар харшид суурьшуулав. Тэр нь ЭСЯ-наас холгүйхэн оршиж байв. Бусад хүмүүсийг их сургуулийн удирдлага оюутны хотхонд суурьшуулж билээ. Гэвч тэнд нь дэндүү бохир, тав тухгүй байсан учраас бүгд л тусдаа сууцтай болохыг хүсэмжлэх болсон. КГБ-гийн дадлагажигчийн хайр дурлал Би Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн эдийн засгийн тэнхимийн оюутан Сергейтэй дотно нөхөрлөв. Тэрбээр Москва орчимд ээжтэйгээ хоёул амьдардаг байсан учраас эгэл даруу, томоотой нэгэн байсан юм. Өндөр гуалиг тэрбээр цайрсан жийнсэн өмд, хуучирч муудсан “Адидас” пүүз өмсөнө. Цаг үеэсээ хоцрохыг хүсдэггүй эгэл жирийн оюутан залуу байв. Хүүхнүүдэд сайн, хүүхнүүд ч түүнд сайн болох нь их. Үдийн хоол юм уу оройн зоог барихаар Сергей бидэн дээр байнга ирдэг байлаа. Ядуу оюутны хувиар тэр үргэлж өлсгөлөн явдаг байсан биз. Харин манайд бол амттай хоол идэж, хатуу ундаа хүртэх боломжтой байсан юм. ѫнэндээ бол тэр тусгай албаны ажилтны хувиар надаас их цалин авдаг байсан ч машин юм уу байр авахаар мөнгөө хадгалж байсан гэж би боддог. Гэхдээ л тэр ядуу оюутан шиг харагддаг байсан юм. Нэг сар өнгөрөхөд тэрбээр Румыны Элчин сайдын охин Сильвияд ухаангүй дурласан бөгөөд түүнд амар заяа үзүүлэхээ больж билээ. Эцэс сүүлдээ тэр бүсгүй царайлаг орос залуугийн найраанд орж түүнд хариу хайр зарласан юм. Тэд нууцаар уулзалдаж, захидлаар харилцаж эхлэв. Бүх юм дэндүү романтик байдалд үргэлжилж байтал жолооч нь Элчин сайдад хошуу хүргэчихжээ. Сайд гайхалтай ухаалаг алхам хийсэн. Тэр охиноо загнахын оронд Серёжаг гэртээ танилцахаар урьсан байна. Нартай нэг сайхан өдөр Серёжа хүү Румын улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад бараалхав. Хамгийн сонирхолтой нь, тэр сайдад таалагдсан тул цаадах нь түүнийг охинтойгоо уулзаж байхыг зөвшөөрчээ. Тэр ч бүү хэл гэртээ зочлохыг зөвшөөрөв. Гагцхүү энэ бүхэн хичээл сургуульд нь саад болох учиргүй байлаа. Энэ бүхэн юугаар өндөрлөхийг тэр үед хэн ч мэдэхгүй байсан юм. Хичээл тарсны дараа Сергей бид хоёр удахгүй бидэн дээр ирж нэгдсэн Германы оюутан болох Питерын хамтаар зугаалдаг байв. Сүүлд нь бидэн дээр Сухраб ирж нэмэгдсэн. Аав нь түүнд өөрийн “Мерседес” машиныг унахыг зөвшөөрөв. Тэр нь Ираны ЭСЯ-ны 002 дугаар бүхий автомашин байсан юм. Баруун хоншоор дээрээ туг, далбаа тогтоох зориулалттай шон бүхий энэ машиныг Элчин сайд заримдаа албан ёсны үйл ажиллагааны үеэр унадаг байсан нь ойлгомжтой биз ээ. Сухраб “Мерседес” машинаараа хичээлдээ ирнэ. Хичээл тарангуут бид тэр машинд нь суугаад хотоор явдаг байв. Бидний араас Иракийн тусгай албад ажиглалт явуулж байгааг бид олж мэдэв. Үүнийг Питер түрүүлж мэдсэн юм. Тийм учраас бид түүний машинаар зугаалдаг болсон билээ. Удалгүй хэдэн оюутан нийлж, сургуулиас холгүй орших чинээлэг хүмүүс амьдардаг дүүрэгт бүхэл бүтэн байшинг түрээслэн орсон. Хүн бүр өөрийн гэсэн өрөөтэй болж, үүнийхээ төлбөрийг төлдөг байлаа. Байрны гадна том цэцэрлэг байх бөгөөд хэд хэдэн ажилтан бидэнд үйлчилж байсан юм. Багдад хотод зөвхөн гадаадынхан үйлчлүүлдэг ховор барааны дэлгүүрүүд байж билээ. Тэнд гадаад паспортоо үзүүлээд доллараар хайрцаг шар айраг юм уу хэдэн лонх дарс худалдан авах боломжтой байлаа. Харин тэд цагаан архи юм уу виски авдаггүй байсан юм. ѫнэндээ бол цагаан архи юм уу вискиг Оросын оюутнууд, тэр дундаа би хааяахан авчирч тэднийг дайлна. Питер хөгжмийн өсгөгчийг цонхны тавцан дээр тавьж, нэрд гарч буй хамтлагуудын дууг чангаар орилуулдаг байлаа. Бүгд л ууж, идэхээ тохируулан бүжих дуртай байв. Ер нь Барууны оюутнуудын нэг давуу тал нь бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглээд цэнгэх чадвартайд байсан юм. Тусгай албадын ажилтан оюутнууд Энэ сургуульд суралцахаар ирсэн гадаадын ихэнх оюутнууд үнэндээ зүгээр ч нэг оюутнууд биш болох нь удахгүй тодорхой болсон. Румыны Элчин сайдын охиноос бусад нь бараг бүгдээрээ өөрсдийн улсын тусгай албадад давхар ажилладаг байжээ. Сухраб л гэхэд Ирак дахь Ираны Савак тагнуулын албаны туршуулын хүү байсан юм. Түүний эцэг Ирак дахь Ираны тагнуулчдын ажиллагааг удирдан зохицуулдаг байв. Мишель нэртэй франц бүсгүй мөн л Францын тусгай албаны тагнуулч байсан юм. Япон бүсгүй АНУ-ын ТТГ-ын туршуул байсан бол мажар оюутнууд Унгарын тусгай албанд данстай байжээ. Ер нь бол бүгдээрээ л цаанаа харъяалагдах газартай байсан гэсэн үг. Заримдаа манайд цуглардаг байв. Тийм учраас надад тэдэнтэй дотносч, харьцаагаа гүнзгийрүүлэхэд туслах үүднээс нэг авдар цагаан архи, хэд хэдэн лонх Johnny Walker виски, хоёр, гурван гожин бүрэн утлагат хиам болон шаардлагатай үед хэрэглээрэй гэж 300 ирак динар тавьж өгсөн байлаа. Хэсэг хугацааны дараа Сергей, Питер бид гурав нэгэн хүрээлэнд зугаалж явтал Питер гэнэт бидэнд нэг чухал санал байгаа талаар өгүүлж билээ. Дараа нь тэр бидэнд өөрийгөө ХБНГУ-ын БНД мөрдөх товчооны ажилтан гэж хэлээд түүний гол зорилго бол нэрт алан хядагч Абу Даудын байгаа газрыг олж тогтоох явдал гэдгийг өгүүлэв. 1972 онд Мюнхен хотод болсон Зуны олимпийн тоглолтын үеэр Палестины алан хядагчид Израилийн тамирчдыг зэрлэгээр хороосон билээ. Бүх алан хядагчид саатуулагдсан бөгөөд тохирох ял шийтгэлээ авсан болохыг тэр хэлсэн. Гэхдээ тэр тэднийг бүгдийг нь цаазлан хороосныг хэлээгүй юм. Германы тагнуулын алба Израилийн МОССАД тагнуулын байгууллагатай хамтарч энэ ажиллагааг Абу Дауд гэгч нөхөр зохион байгуулж, удирдан явуулсан гэдгийг тогтоожээ. Тэр үед алан хядагч этгээд Иракт хөлсний алуурчид бэлтгэдэг нэгэн хуаранд орогнож байсан бололтой. Тэнд нь ЗХУ-аас ирсэн цэргийн мэргэжилтнүүд ажилладаг байсан аж. Тиймээс Питер бидэнд хандаж Даудыг хаана байгаа талаар, мөн Зөвлөлтийн хэн гэдэг мэргэжилтэн түүнтэй хамтарч ажилласан болохыг хэлж өгөхийг гуйсан юм. Тэгвэл бид өөрийн улсдаа, тэр ч байтугай бүх хүн төрөлхтөнд тусалсан хэрэг болно гэж Питер өгүүлэв. Энэ нь бусдыг өөрийн талд элсүүлэхийг оролдогч хүмүүсийн хэрэглэдэг сонгодог хувилбар болохыг бид мэдэлгүй яах билээ. МОССАД-ын ажиллагаа 1972 онд Мюнхен хотод зохиогдсон Зуны олимпийн үеэр Израилийн тамирчдыг барьцаалах ажиллагааг сэдэж зохион байгуулсан Абу Дауд гэгч этгээд сүүлийн 30 гаруй жилийн туршид өнгөрснөөсөө зугтах гэж Арабын улс, орнуудын нийслэл дунд нүүдэллэж байгаа юм. “Олон улсын олимпийн хороо Палестин улсыг спортын их наадамд оролцох хүсэлтээ илэрхийлсний хариуд татгалзсан гэдгийг бид долоодугаар сарын 13-ны өглөө Ром хотод байхдаа мэдээд энэ санааг сэдсэн билээ. Палестин гэж улс энэ дэлхий дээр байхгүй гэсэн хариуг тэгэхэд өгсөн юм. За, яахав. Тэгвэл бид ийм улс дэлхий дээр байдаг гэдгийг хүн төрөлхтөнд харуулаад орхиё л доо гэж би хэлсэн. Барууны улс, орнууд тэр үед Палестин гэдэг улс огт байхгүй мэтээр ярьж байлаа. Тэгвэл бид олимпийн тоглолтыг үзэж суугаа 500 сая хүнд тийм улс байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж Дауд дурсчээ. 1972 оны есдүгээр сарын тавны өдөр “Фатх”-ын бүрэлдэхүүнд багтдаг Палестины “Хар есдүгээр сар” нэртэй алан хядагч бүлэглэлийн гишүүд Мюнхен дахь олимпийн тосгоны нэг барилгыг эзэлж авсан юм. Тэдний барьцаанд уг олимпод оролцож байсан Израиль улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид оржээ. Гэмт этгээдүүд хоёр тамирчныг хороогоод, үлдсэн хүмүүсийг авч нисдэг тэргэнд суусан билээ. Германы цагдаагийн мэргэн буучид алан хядагчид руу гал нээсэн боловч төдийлөн амжилт олоогүй юм. Тэд таван гэмт этгээдийг хороож дөнгөв. Харин барьцаанд орсон 11 жүүд хүн бүгд алагджээ. Олзлогдсон алан хядагчид удалгүй эрх чөлөөтэй болсон аж. Жүүдүүд “Амийг амиар” гэдэг үгийг санаж, тэр үед Израилийн Засгийн газрыг тэргүүлж байсан Голда Меир өөрийн удирдлагад байдаг МОССАД байгууллагын туршуулуудад алан хядагчдыг олж устгахыг тушаасан билээ. Нэг жилийн дотор МОССАД-ын тусгай ажилтнууд Мюнхен хотод үйлдэгдсэн аллагад ямар нэг холбоотой байсан арав гаруй палестин хүнийг дэлхийн энд тэнд байхад нь илрүүлж хороосон юм. 1973 онд тусгайлан байгуулсан өндөр чадвар, бэлтгэл, дадлага бүхий дайчдаас бүрдсэн элит нэгтгэлийн байлдагчид тэрхүү алан хядлагыг захиалсан гурван хүнийг устгажээ. Тэр нэгтгэлийг хожим нь Израилийн Ерөнхий сайд болсон Эхуд Барак толгойлж байсан аж. Ийнхүү нэг жилийн хугацаанд энэхүү аймшигт аллагыг захиалж, гүйцэтгэсэн бүх алан хядагчид устгагдсан билээ. Гэвч Израиль тэднийг алж устгах ажиллагаанд ямар нэгэн холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Ганцхан Абу Дауд л амьд сэрүүн үлдээд байлаа. Түүнийг олж чадаагүй юм. Тийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тусгай албад тэрхүү аллагыг зохион байгуулагч гол хүн болох Абу Дауд хаана нуугдаж байгаа, түүнийг хэрхэн олох вэ гэдэг дээр толгойгоо гашилгахад хүрсэн аж. Яг үнэндээ бол мань эр тэр үед Иракт Зөвлөлтийн сөрөх тагнуулын албаны зөвлөгч нарын удирдлаган дор орогнож байсан юм. Баруун Германы БНД тагнуулын алба түүний хаа байгаа газрыг таамаглаж байсан ч тэнд хүрч чадахгүй байлаа. Нэг өдөр Сергей Сухрабаас түүний “Мерседес” машиныг гуйж билээ. Түүгээрээ тэр Румыны ЭСЯ руу Сильвияг авахаар явах гэж байв. Манай хүн дэгжин харагдахыг хүссэн нь тодорхой. Сухраб зөвшөөрөв. Хэсэг хугацааны дараа Сергей бидэн дээр явган хүрч ирсэн. Тэр тэмдэглэгээ байхгүй нүх рүү орж машиныг нь эвдсэн гэдгээ Сухрабад хэлэв. Тэр хоёр үүнийг чандлан нуухаар шийдэж билээ. Сухраб аавынхаа машиныг өөрөө эвдсэн гэж хэлэхээр тохирчээ. Маргааш өдөр нь Сухраб ирээд бүх юм хэвийн байгаа гэж хэлсэн. Аав нь түүнд итгэсэн бөгөөд машин нь бүрэн даатгагдсан тул тэгтлээ их загнаагүй гэв. Сергей энэ тухай хэнд ч хэлээгүй билээ. Надад ч мөн адил. Урьдын адил тэр над дээр хоол идэхээр ирж, Питертэй хамт дарс ууж, бүх юм мартагдсан байлаа. Гэвч хэрэг явдал бишдэв. Давхар элсүүлэлт Болсон хэрэг явдлын талаар Сергей ЭСЯ-ынханд ч хэлээгүй юм. Уг нь тэр тагнуулын албаны ажилтан учраас болсон явдлын талаар тэр даруй илтгэх учиртай байсан билээ. Питер л ямар нэг таагүй мэдээ хүлээж байгаа юм шиг сандарч байлаа. Арван хоног өнгөрөв. Миний эхнэр амралтаа дуусгаад эргэж ирсэн. Сергей ч тэр хэрэг явдлыг мартаад байтал нэг өдөр түүн дээр Сухраб ирээд орой хүссэн газраа сонгож өөртэй нь уулзахыг хэлсэн. Бид ч голчлон гадаадууд ордог “Дананир”-т уушийн газрыг санал болгов. Тэнд бусад газраас илүү тохилог байдгаас гадна хоёрдугаар давхарт нь амар тайван ярих боломжтой байсан билээ. Тэгээд ч тэнд олны хөлийн газар тул ямар нэг асуудал гарахгүй байсан юм. Бидэнд тэгж санагдсан хэрэг. Оройн долоон цагт Серёжа бид хоёр “Дананир” очоод шууд хоёрдугаар давхарт гарч ширээнд суусан. Самар, задгай шар айраг захиалтал Сергей надад юу болсныг хэлсэн билээ. Төдөлгүй Сухраб нэг сонин нөхөртэй орж ирсэн. Түүнийг тэр аавынхаа хувийн бие төлөөлөгч гэж танилцуулав. Тэр этгээд урт үстэй, ширүүн харцтай, нарийн хамар болон чанга гартай нэгэн байсан юм. Тулааны урлагаар хичээллэдэг гэдэг нь тодорхой байлаа. Тэрбээр халааснаасаа нүхэнд орсон машин, түүнийг хэрхэн гаргасан зэрэг гэрэл зургуудыг гаргаж ирээд Сухрабын аав машиныг нь үнэн хэрэг дээрээ хэн осолдуулж орхисныг мэдэж байгаа гэж хэлэв. Тусгай загвараар хийгдсэн тэрхүү “Мерседес 280” загварын машин 80 мянган долларын үнэтэй болохыг палхийтэл хэлж орхисон. Жолооны ард Сергей байсныг дуулгав. Сергей жолооны эрхгүй мөртлөө машин барьсан нь Иракийн хуулиар бол хатуу шийтгэл хүлээх ёстой үйлдэл болохыг онцолсон. Надад ч тэр “гоё” мэдээ дуулгахаа мартсангүй. Намайг гэртээ сургуулийн оюутнуудыг цуглуулж их хэмжээний архидалт зохион байгуулсан гэж хэлэв. Зарим нэг оюутнууд, тэр дундаа Сухраб 20 нас хүрээгүй байсан учраас Иракт иймэрхүү үйлдэл нь мөн л хатуу шийтгэл оногдуулдаг гэмт хэрэг болохыг сануулсан. Гэхдээ асуудлыг шийдэх гарц байгаа гэдгийг өгүүлэв. Тэр бидэнд Ираны Улсыг аюулаас хамгаалах яамтай насан туршдаа хамтарч ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурахыг санал болгосон. Тэгсэн тохиолдолд асуудлыг үг дуугүй намжаахыг амлав. Түүнээс гадна бидэнд сар бүр 500 динар өгнө гэдгээ хэлж билээ. Тэр үед ЗХУ-ын Элчин сайд 300 динарын цалин авч байсан юм. Харин бидний хийж гүйцэтгэх ажлын тухай дараа хэлэлцэхээр болсон. Эс зөвшөөрвөл холбогдох бичиг баримтуудыг манай талд өгөөд зогсохгүй Иракийн хууль сахиулах байгууллагынханд дамжуулна гэдгээ сануулав. Бид тэр үед дипломат халдашгүй эрхтэй байгаагүй нь тодорхой. Сергей 15 жил, харин би таван жил шоронд хоригдох магадлалтай байв. Иракийн хорих газрууд хүнд нөхцөлтэйгээрээ алдартай билээ. Тэнд гадаадын хоригдлууд ганц жилийг ч тэсвэрлэдэггүй юм. Тиймээс бидэнд яаруу шийдвэр гаргахгүй байхыг хэлж, сайтар бодохыг зөвлөсөн. Маргааш өдөр нь гурван цагт яг энэ газраа уулзахыг ерөөгөөд тэд гарцгаав. Сергей тэр хэрэг явдлын талаар ЭСЯ-нд илтгээгүй учир намайг ч давхар чирсэн юм. Тэр өөдгүй хулчгар новш байжээ. Би ч явахаар бэлтгэж эхлэв. Гэвч бидний адал явдал үүгээр дуусгавар болоогүй билээ. Доороос гартаа шар айраг барьсан Питер өгсч ирэв. Тэр Сухрабыг нөгөө хүнтэйгээ явахыг хүлээж суусан гэнэ. Питер бидэнд тэдний тавьсан саналын талаар мэдэж байгаа гэдгээ хэлээд тэдний талд ажиллабал тийм ч амар тайван амьдрахгүй болохыг хэлсэн юм. “Та хоёрыг боломж л гарвал тонилгож орхино” гэж тэр хэлээд бидний өмнө гурван хүний гадаад паспорт гаргаж тавьсан. Нэг дээр миний зураг, нөгөө дээр нь эхнэрийн маань зураг, үлдсэн дээр нь Сергейн зураг наагдсан байлаа. Харин нэр нь өөр байсан юм. Виз ч дарагдсан байв. Бид гайхаж хоцроод түүн рүү эргэлзэнгүй харсан. Питер биднийг үтэр түргэн Иракаас явахыг хүссэн. Тэр шөнөдөө багтаж Бангкок руу нисэхийг зөвлөж билээ. Тэнд нэвтрэх визийг шууд нисэх онгоцны буудал дээр дарж өгдөг гэв. “Тайландад та нарыг хэн ч эрж хайхгүй. Харин бидэнд тэнд баталгаатай газар бий. Дараа нь та нарыг яахыгаа шийдэх болно. Манай тусгай алба та нарыг дэмжих бөгөөд ажил төрөл, орон сууцаар хангана. Германд та нар боломжийн амьдрах болно. Та хоёрын гэрийг Ираны тусгай албад ажиглаж байгаа. Би Сергейтэй хамт явах болно. Харин чи, Иван гэрээрээ орж эхнэрээ гар цүнхтэй нь аваад гараарай. Хэрэгтэй зүйлээ Бангкокт очоод авна биз. Та нарыг хаашаа ч юм явж байгаа гэдгийг хэн ч мэдэх ёсгүй. Нисэх онгоцны буудал дээр уулзъя. Байдал маш эвгүй болсон шүү. Та нар ямар нэг жижигхэн алдаа хийх л юм бол өнөөдөр гэхэд зүйл дуусна” гэж Питер хэлэв. Ингэж л миний амьдрал тэртээ 1978 онд өөрчлөгдөх дөхсөн юм. Магадгүй, тэгсэн бол дээр байж мэднэ. Хэн мэдэх билээ. Гэвч бид нарын пионерийн хүмүүжил ийм шийдвэр гаргахад саад болсон юм. Питер Сергейг доор хүлээж байх болно гээд бууж одсон. Би Серёжа руу хараад тэр амьдралаа өөрчлөх бодолгүй байгаа гэдгийг ойлгов. Харин тэр илүү ухаалаг нүүдэл хийсэн байлаа. Уушийн газрын хоёрдугаар давхарт манай мэргэжилтнүүд болон орчуулагчдын амьдардаг байр руу нэвтрэх хаалга байсан юм. Би энэ хаалганы талаар мэдэж байсан тул Сергейд хэлсэн. Тавдугаар давхарт миний анд нөхөр амьдардаг тул бид хоёр тийшээ орж хэрхэхээ ярилцана гэж тохиролцов. Сергей бие засах газар руу ороод алга болчихсон. Төдөлгүй би араас нь явж нөхрийндөө орсон юм. Аз болж тэр гэртээ байлаа. Харин тэр надад ямар ч Сергей түүн дээр орж ирээгүй гэж хэлэв. Сергей намайг уснаас хуурай гарган, азаа үзэж Питертэй хамт явахаар шийдсэнийг ингэж би ойлгосон билээ. Би арын хаалгаар гарч такси зогсоогоод ЭСЯ руугаа явсан. Тэнд би сөрөх тагнуулын ажилтан Виленыг олоод бүгдийг түүнд ярьж гарлаа. Тэр хэн нэгэн рүү ярьж, хэсэг юм хэлээд дараа нь намайг ЭСЯ-ны албан хэсэг рүү оруулсан. Тэр жижүүрт үүрэг өгч билээ. Хоёр ажилтнаа зэвсэглэн манай гэр рүү очиж эхнэрийг маань хамгаалалтад авахыг үүрэгдсэн хэрэг. Тэр хоёр хүнийг хараад миний эхнэр яах нь надад тодорхой байсан юм. Шийдвэрийг цаг тухайд нь зөв зүйтэй авсан бөгөөд эхнэр маань сүүлд надад манай ажилтнууд түүн дээр очсоноос хойш нэг цагийн дараа бас нэг дипломат номертой тэрэг байрны гадаа очоод манайхны машиныг хараад буцсан гэдгийг хэлж байлаа. Вилен бид хоёр миний өмнө нь хэзээ ч нэвтэрч байгаагүй ЭСЯ-ны хаалттай хэсэгт орсон юм. Хэд хэдэн жижүүрийн дэргэдүүр нэвтрэв. Би буудуулахаар явж байгаа хоригдол аятай байгаагаа ойлгосон. ѫнэн хэрэг дээрээ бол бид тагнуулын даргатай уулзахаар явж байсан юм. Тэр намайг харахыг хүсч, миний амнаас юу болсныг сонсохыг хүссэн байлаа. Хэзээ нэгэн цагт түүнтэй уулзана гэж бодож явсангүй. Түүнийг мэднэ гэдэг өөрөө аюултай зүйл билээ. Би түүнийг генерал цолтой нэгэн гэдгээс өөрийг мэддэггүй байв. Тэгтэл тэр эелдэг зантай ази хүн байсан юм. Намайг хараад тэр удтал ажигласны эцэст аядуу хэлээр “Ийм удаан алба хаахдаа давхар элсүүлэлт хийгдэж байгаа тохиолдол үзээгүй юм. Бид их муу ажилласан байна. Энэ хөвгүүдийн оронд манай мэргэжлийн хүмүүс байсан ч болоосой доо. Тэгвэл бид их амжилт олох байлаа. Тэгтэл бид энэ банди нарыг тавьж өгч байдаг. Нэг нь тэсэлгүй алга болчихлоо. Нөгөөх нь энд бэмбэгнэж зогсоно. Найзынхаа талаар мэдээлээгүй нь буруу хэрэг. Одоо та яая гэж бодож байна, нөхөр Лукашёв? Ярь л даа” гэж хэлэв. Би бүгдийг эхнээс нь ярьж эхлэв. Сергей Сильвиягийн толгойг эргүүлж, аавд нь таалагдсан хэсгийг сонсоод тэр инээж орхисон билээ. Үүнийг сонсоод тэр Сергейг Румыны ЭСЯ-аас эрж хайх нь зүйтэй гэдгийг хэлсэн. Харин одоо миний болон эхнэрийн хамгаалалтыг чангатгах ёстойг өгүүлэв. Яамны нэг машин Сергейн амьдардаг байрны үүдийг хааж зогсон, манай үлдсэн машинууд хагас цаг тутамд тэр хавиар эргэлдэх ёстойг дарга тушаав. Тэр шөнө ЭСЯ-ны бараг бүх ажилтнууд Сергей бид хоёроос болж түгшүүр аван нойргүй хоносон. Намайг гэрт маань хүргэж өгөв. Гэрийн гадаа дипломат албаны дугаартай хоёр машин зогсч байлаа. Эхнэр маань хоол хийж, бид шөнөжингөө ширээний ард сууцгаасан юм. Ямар ч байсан тэр шөнө юу ч болоогүй. Хэн ч Сухрабтай уулзахаар очоогүй, Бангкок руу хэн ч нисээгүй билээ. Тагнуулч эрийн сүй тавилт Сергей энэ бүх хугацаанд Румыний ЭСЯ-нд орогнож байсан бөгөөд Сильвияд албан ёсоор гэрлэх санал тавьсан байв. Тэр саналыг бүсгүй, түүний эцэг, эх нар хүлээж авсан юм. Маргааш өдөр нь Румыний ЭСЯ-ны машин гадагш гарч хотын төвөөр дайраад Ираны ЭСЯ-ыг зүглэсэн. Тэнд тэднийг хүлээж байсан бөгөөд шууд дотогшоогоо оруулжээ. Хүндэт зочноо угтахаар Элчин сайд өөрөө гарч ирсэн юм. Тэр Румыний Элчин сайдыг дотогш орохыг урив. Харилцан хүндэтгэл үзүүлсний эцэст яриа Сергей болон түүний эвдэж орхисон машины талаар өрнөжээ. Ираны Элчин сайд үүнийг хуучин түүх бөгөөд тэвдэж сандрах учир шалтгаан үгүй гэдгийг онцлов. Румыний Элчин сайд Сергейг өөрийн охинтой гэрлэх гэж байгааг дуулгатал Ираны Элчин сайд уулга алдан баярлажээ. Тэрбээр залуу хосод цоо шинэ “Мерседес” машин бэлэглэхээ амласан байна. Ингэж Сергей болон автомашины асуудал намжсан билээ. Дараа нь Румыний Элчин сайд манай Элчин сайдтай уулзаж нэлээд удаан хугацаанд ярилцсан юм. Төдөлгүй Элчин сайд тагнуулын даргыг дуудаж бас удтал ярилцсан. Румыны Элчин сайд ийнхүү маш ухаалаг загнаж, асуудлыг намжааж дөнгөв. Өөрөө ч боломжийн хүргэнтэй болоод авчээ. Тэд хуримаа Багдад хотод гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн билээ. Харин “Мерседес” машиныг хэн ч тэдэнд бэлэглээгүй юм. Төдөлгүй Иракийн удирдлага Хомейниг улсаасаа гарч явахыг шаардсан бөгөөд тэр 1978 оны сүүлээр Францыг зорьсон. 1979 оны эхээр Иранд Шахын эсрэг чиглэгдсэн үймээн самуун дэгдсэн бөгөөд 1979 оны хоёрдугаар сарын нэгэнд Хомейни Тегеранд очиж лалын шинэ Бүгд найрамдах улсыг тэргүүлсэн билээ. Тэр үед Иран улс газрын тос худалдаалж жилдээ 120 тэрбум долларын ашиг олдог байлаа. Энэ их мөнгө юунд зарцуулагдаж байсан нь харин тодорхойгүй юм. Энэ мөнгөний зарим нэг хэсэг лалын хэт даврагчдыг санхүүжүүлэхэд зориулагдсан байх талтай. Ираныг Лалын Бүгд найрамдах улсаар тунхагласан бөгөөд экс шахын бүх генерал, түшмэдүүдийг цаазалсан билээ. Элчин сайдыг ч эгүүлэн татсан бөгөөд нутагт нь дүүжлэн хороожээ. Иракт ч мөн төрийн эргэлт гарсан. 1979 оны долоодугаар сард Саддам Хусейн засгийн эрхээс өөрийн хамаатан Хасан аль-Бакрыг түлхэж унагаасан бөгөөд хожим нь түүнийг буудан хороожээ. Ийнхүү Хусейн дангаар ноёрхлоо тогтоосон юм. Ирак улс Иранаас дипломат харилцаагаа тасласан бөгөөд хагас жилийн дараа энэ хоёр улс урт удаан үргэлжлэх цус асгаруулсан дайныг эхлүүлсэн билээ. Эх сурвалж: www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TUMUR:
yag odoo mongold gadaadiin tagnuulchid butsalj baigaa. oyutolgoin geree mongolchuudad ashigtaigaar uurchlugduhud hurvel baruunii agentuud mongoliin dotood baidliig jagsaal tsuglaan, uimeen samuun,boslogo temtseld avaachihiig huseh ni medeej. manai tusgai albaniihan uund belenuu
2012-11-12
zaa 20 jil huurch 20 jil dampuuruulsan ta nart odoo hen ch itgehgui. buu gonshigno odoo. ta nar uls orond neg l zuiliig mash gaihaltai hogjuulj chadsan. ter chin avilgal gazriin naimaa
2012-11-12
zaa 20 jil huurch 20 jil dampuuruulsan ta nart odoo hen ch itgehgui. buu gonshigno odoo
2012-11-12
Altankhuyagaas asuult15:
Nuursnii une buurna gesen haana bn aa Altankhuyag aa buulgasan yum bhgui baij hudlaa reclam tsatsahii ard tumniig arai l denduu basamjilj bgam bishuu saidaa95
2012-11-12
zaa 20 jil huurch 20 jil dampuuruulsan ta nart odoo hen ch itgehgui. buu gonshigno odoo. ta nar uls orond neg l zuiliig mash gaihaltai hogjuulj chadsan. ter chin avilgal gazriin naimaa
Bi bol zaluu hun58:
Mongolchuudaa Joloogui tor unheer hazaar heregtei shuu odoo oron nutgiin songuulid ardiin nam ylj baij l mongoliin ard tumen evtei hogjih bus uu. tegehgui bol ene ardchilliinhan arai keterch baainaaa...37
2012-11-12
zaa 20 jil huurch 20 jil dampuuruulsan ta nart odoo hen ch itgehgui. buu gonshigno odoo
Wikimon site sain mergejliin orchuulagch nartai shvv!!!!
2012-11-11
gamlet neeltee hiilee gej heden myngan udur bailgah geed bgan 365 udurt 2 medee
2012-11-11
zaluu.com goy site bsan ta nar uursduu zail
2012-11-11
Zochin:
Ikh saihan oilgomjtoi goyo bichsen bna. Mash ikh amtarhan shimten unshlaa. Minii unshih durtai sedev. Bayarlalaa. Amjilt husie.
2012-11-11
sonirholtoi l yum bn daa
2012-11-11
Boldoo:
saihan zohiol baina Germanii BND aimaar shuu, agentuud n dan oyutnuud baidag
2012-11-11
ORCHUULAGCH NI YAMAR SAIN ORCHUULSAN YUM BE. AMJILT HUSIE
2012-11-11