Газрын тосны улсын нөөцийг нэмэгдүүлнэ

img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 10-ны бямба гаригт боллоо. Хуралдаанаар УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн хэдий ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын тоо нэмэгдсэн, шатахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компаниудын нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ. Иймээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг Засгийн газраас улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний дотор хангуулж, жил бүрийн 8 дугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bi bol zaluu hun46:
Mongolchuudaa Joloogui tor unheer hazaar heregtei shuu odoo oron nutgiin songuulid ardiin nam ylj baij l mongoliin ard tumen evtei hogjih bus uu. tegehgui bol ene ardchilliinhan arai keterch baainaaa...58
2012-11-12
zuv bolj l bn
2012-11-12
sdaaa shaa shaa shal hudlaa shdee sdaa
2012-11-12
Яаж
2012-11-11