Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөний бамбар “Сэнди” хар салхины дараа дахин асав

img

Шөнийн  харанхуйд тодоос тод гэрэлтэж байдаг алдарт Эрх чөлөөний хөшөө АНУ-ын зүүн эргийг дайрсан  “Сэнди” хар салхинаас болоод бараг хоёр долоо хоног харанхуй байсан юм. Хөшөөний байдлыг харж хандаж байдаг  АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны ажилтнууд өнгөрсөн баасан гаригийн орой л  хөшөөний титэм болон бамбарыг дахин гэрэлтүүлж чаджээ. Нью-Йорк хот болон АНУ-ын гол бэлгэдэл болох “Эрх чөлөөний хатагтай” сэргээн засварлалтын дараа хар салхины өмнөхөн аравдугаар сарын 28-нд албан ёсоор нээгдсэн юм.  Гэвч одоо  дахин тодорхой бус хугацаагаар хаагдаад байгаа бөгөөд мэргэжилтнүүд хөшөө байдаг Либерти-айленд аралд хар салхины учруулсан уршгийг арилгаж,  тэнд цахилгааны хангамжийг сэргээх ажил хийж байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, хөшөө хар салхийг дажгүй давсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Гровер  Кливлендийн оролцсон “Эрх чөлөөний хатагтайг” нээх ёслол 1886 оны аравдугаар сарын 28-нд  болжээ.  Америкийн хувьсгалын 100 жилийн ойгоор Франц улс  Америкийн ард түмэнд энэ хөшөөг бэлэглэсэн юм. Барималч  Фредерик Бартольдийн 1875 онд бүтээсэн 92 метр энэ хөшөөг 350 хэсэг болгон задалж, Нью-Йоркт  илчит хөлөг онгоцоор аваачсан байна. Хөшөөний нийт  жин нь 225 тонн бөгөөд түүнийг хийхэд 125 тонн ган, 30 орчим тонн зэс оржээ. Эрх чөлөөний аралд ирсэн эхний жилүүдэд хөшөө  Нью-Йоркийн хамгийн өндөр барилга байгууламж байсан бөгөөд ердийн гэрэлт цамхаг болж байжээ. Яваандаа  л хөшөө  жуулчдын  очих дуртай газар болсон юм. Дэлхийн худалдааны төвийн хоёр өндөр байшин халдлагад өртсөний дараа 2001 оны есдүгээр сарын 11-нээс 2004 оны наймдугаар сарын гурван хүртэл хөшөө болон арлыг жуулчдад үзүүлэхээ  больсон юм.  30 сая долларын засвар хийх хугацаанд тухайлбал, хөшөөний оройд хүрдэг шатыг сольжээ. Шатны гишгүүр 354 байсныг 393 болгож, шат  тийм ч огцом байхаа больжээ. Одоо дээдэх талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэргэнцрээр ч гарч болно. “Сэнди” хар салхи АНУ-ын нутагт 100 гаруй хүний амь насыг авч оджээ.  Тус орны зүүн эрэг, голдуу  Нью-Йорк, Нью-Жерси муж улсын оршин суугчид одоо болтол гэрэл цахилгаангүй байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Temuujingiin onigoo54:
Jijig bayan mongo horongo Dund bayan Eruul Mend Tom bayn alban tasalgaa... genee Ovchtoi bolchihvol her udaan tiim sikhan alban tasalgaand suuna gj bodsiim boloo. Ymar erguu uhna ve73
2012-11-12
zochin55:
Bugdiig shinechlene gedeg shinechlel bish huvisgal bolj taarna mongol eh orond mini huvisgal hereggui. Huvisgal urt udaan hugatsaand urgeljilj ter hugatsaand ard tumen l zovdog bolohoos bish oor sain sainhan zuil hovor baih shuu. Ardchilsan namiin oligarhuud aa... Minii bichseniig unshaad neeree tiim shuu gj bodoj bgaa bol mongoliin ard tumnii toloo yg odoo tsonhoo ongoilgood usreerei. erguu malnuud95
2012-11-12
зочин:
АНУ-ын ерөнхийлөгч Гровер Кливленд гэж бичсэн байх юм. Миний мэдэж байгаагаар Барак Обама гэж АНУ-ын ерөнхийлөгч байх ёстой???????
2012-11-12
long live amerika
2012-11-12