
Хожуу насанд хоолны хатуу дэг, хэтэрхий их ачаалал нь эрүүл мэндийг урт хугацааны эрсдэлд хүргэдэг байна. Дөчин наснаас хойш хоолны дэг барих, биеийн их ачаалал авах нь эрчүүдэд хортой гэж Шотландын эрдэмтэд нотолж байна. Энэ насанд хоолны хатуу дэг барих нь эрүүл мэндийг урт хугацааны эрсдэлд оруулдаг гэж Глазгогийн их сургуулийн мэргэжилтнүүд хэлж байна.
Өөх тосны бага агууламжтай хоол нь сахар, нүүрс ус ихтэй байдаг нь таргалуулж, зүрхний өвчин тусах аюулд хүргэдэг байна. Ширүүн гүйх нь гуя болон өвдөгний үеийг бэхжүүлж, түүнчлэн зүрх, уушганд ачаалал өгөх маш сайн арга юм. Дөчин наснаас хойш эрэгтэй хүний биед бодисын солилцооны үйл явц удааширч, янз бүрийн архаг өвчний шинж тэмдэг илэрч болдог аж. Гэвч хожуу насанд ч эрүүл мэнддээ нухацтай анхаарал тавих хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.
Биеийн байдал, гадаад төрхөө эрс сайжруулъя гэвэл, өөх тосны агууламж багатай хоол болон жимсний шүүс хэрэглэхгүй байж, үүнийг хэр тааруу хэмжээний дарсаар солихыг эрчүүдэд мэргэжилтнүүд санал болгож байна. Гүйхийн оронд явган алхаж, жингийн хэр тааруу бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Биеийн зөв төрхөө хадгалж, сексийн идэвхтэй амьдралыг баримталж байхыг шинжээч нар зөвлөж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ