
Москва хотын Замоскворецкийн шүүх есдүгээр сард Владивосток хотод болсон АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд зориулсан мөнгөнөөс завшсан байж магадгүй гэж сэжиглэгдэж буй Оросын Бүс нутгийн хөгжлийн яамны орлогч сайд байсан бөгөөд одоо Пермийн хязгаарын засгийн газрын дарга Роман Пановыг баривчлах зөвшөөрөл өгчээ. Шүүгч “Мөрдөн байцаагчийн хөндлөнгийн хүсэлтийг ёсоор болгож, нэгдүгээр сарын 2 хүртэл урьдчилан хорих хэлбэрээр таслан зогсоох арга хэмжээ авахаар” шүүгч шийдвэрлэсэн байна.
Гадуур байхдаа сэжигтэн нуугдаж, одоогоор тогтоогоогүй байгаа хамсаатнуудтайгаа уулзаж, харилцаж болох бөгөөд ингэснээр нотлох баримтуудыг нуух юм уу устгаж, улмаар мөрдөн байцаалтад саад учруулж мэднэ гэж мөрдөн байцаагч шүүхийн хуралдааны үеэр тайлбарлажээ.
Тэр холбооны улсын дээд зиндааны албан тушаалтан учир, албаны паспорттай, үүнийгээ ашиглан улсын хилээр хялбаршуулсан горимоор гардаг, бас олон танилтай хүн юм” гэж мөрдөн байцаагч тэмдэглэсэн байна.
Прокурор мөрдөн байцаагчийн байр суурийг дэмжжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ