Нийтийн тээврийг амжилттай хөгжүүлж байгаа хотоор Улаанбаатар шалгарлаа

img

Филипин улсын нийслэл Манила хотод болсон “Нийтийн тээвэр 2012” сэдэвт дэлхийн хотуудын дарга нарын уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцсон. Энэхүү арга хэмжээний үеэр нийтийн тээврийг байгальд ээлтэй, хүн амд хүртээмжтэй болгох, агаарын бохирдлыг бууруулах талаар дэлхийн томоохон хотуудын удирдлагууд хөндөн ярилцжээ. Нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр нийтийн тээврийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа хүртээсэн байна. Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод тусгай замын автобус төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн менежментийг сайжруулж байгаа хотын 2012 оны тэргүүн шагналыг Улаанбаатар  хүртлээ. Шагналыг энэ сарын 8-нд  Манила хотноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардаж авчээ. Авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлогыг нийслэлийн удирдлагууд баримталж байгаа. Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулж, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шинэ горимд шилжсэнээр ачаалал 20 хувиар буураад байгаа билээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaza:
Za hamgiin ikh utaatai hotiin shagnal avsan gesen uu bayar hurgie yadaj neg umaaraa ch bolov shagnal avakhgui bol
2012-11-12
Temuujingiin onigoo10:
Jijig bayan mongo horongo Dund bayan Eruul Mend Tom bayn alban tasalgaa... genee Ovchtoi bolchihvol her udaan tiim sikhan alban tasalgaand suuna gj bodsiim boloo. Ymar erguu uhna ve68
2012-11-12
zochin63:
Bugdiig shinechlene gedeg shinechlel bish huvisgal bolj taarna mongol eh orond mini huvisgal hereggui. Huvisgal urt udaan hugatsaand urgeljilj ter hugatsaand ard tumen l zovdog bolohoos bish oor sain sainhan zuil hovor baih shuu. Ardchilsan namiin oligarhuud aa... Minii bichseniig unshaad neeree tiim shuu gj bodoj bgaa bol mongoliin ard tumnii toloo yg odoo tsonhoo ongoilgood usreerei. erguu malnuud45
2012-11-12
СЭТГЭЛ ӨВДӨЖ БАЙНА:
ХОТЫГ 20 ГАРУЙ ЖИЛ УДИРДСАН МАН ЫН НӨХДҮҮД ИЧИЖ АМЬДРААСАЙ ДАА. ЭНХБОЛД БАТБАЯР МӨНХБАЯР НАР ОДОО ХҮН Л ЮМ БОЛ БИ ӨӨРӨӨРӨӨ ОВОГЛОХ ЮМ ХОТОД ҮЛДЭЭСНҮҮ ГЭЖ НЭГ АСУУХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХОТЫГ ГАЗРЫН НАЙМАА АХ ДҮҮ НАЙЗ НӨХӨД НАМЫНХАА СААЛИИН ҮНЭЭ БОЛГОЖ БАЙЖ ДЭЭ ҮҮНИЙХЭЭ ШОРЫГ САЯ СОНГУУЛИАР ҮЗЛЭЭ ДАХИАД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БАС НЭГ ҮЗНЭ ДЭЭ ТЭГЖ БАЙЖ Л УХААРАХ БОЛОВ УУ ДАА УХААРАЛ ГЭДЭГ УХААНТАЙ ХҮНД БАЙДАГ ЗҮЙЛ ДЭЭ . ЭД НАРТ Ч ЮУ Л БОЛ ДОО
2012-11-12