
Энэ оны дөчин тав дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон гол үйл явдлын тоймыг хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын ХКН-ын XVIII Их хурал зэрэг үйл явдлууд буюу их гүрнүүдийн улс төрийн үйл явдалтай холбоотой мэлээллүүд олны анхаарлыг татаж байлаа.
Мөн Сэнди хар салхины хоёр дахь давалгааны улмаас үүдэлтэй хямралууд үүссэн гэх мэт томоохон үйл явдлууд дэлхий дахинаа өрнөсөн юм.
Өнгөрсөн долоо хоногийн дэлхий нийтийн анхаарлын төвд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байсан. Энэ удаагийн сонгууль урьд жилүүдийнхээс цар хүрээ болоод сонгогчдын саналын тоо, зарцуулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хамаагүй илүү юм.

Сонгуульд Ардчилсан намаас Барак Обама, Бүгд Найрамдах намаас Мит Ромни нар өрсөлдсөн ба харин бусад жижиг нам эвслүүдээс нийт 25 хүн нэр дэвшсэн боловч гол өрсөлдөөн хоёр нэр дэвшигчийн дунд явагдсан билээ.
Сонгууль өнгөрсөн лхагва гаригт болсон бөгөөд нийт америкчуудын 80 гаруй хувь нь сонгуулиа өгчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн ерөнхийлөгч Барак Обама 303 хувийн санал авч улиран сонгогдсон юм.
Хэдийгээр Митт Ромни хүчтэй өрсөлдөгч байсан ч Барак Обамагаас 11 саналаар дутаж өрсөлдөгчдөө баяр хүргэн амжилт хүсэхэд хүрснээр сонгууль дууссан юм.
Харин зарим шижээчид, болон улс төр шүүмжлэгчдийн зүгээс хоёр тэрбум ам.доллар зарцуулсан сонгуулиараа дахин хуучин хүн сонгож байгаад таагүй хандаж байгаагаа илэрхийлээд байгаа.
Барак Обама нийт сонгогчдын 45 хувийн саналыг авснаараа дахин сонгогдсон. Сонгуулиас өмнө нэр дэвшигчид гурван удаагийн халз мэтгэлцээн өрнүүлж хоёрт нь Барак Обама ялалт байгуулсан.

Нэгэнт америкчууд сонголтоо хийсэн учир ирэх дөрвөн жил түүний хэлсэнчлэн үлдсэн ажлуудаа хийж гүйцэтгэн үр дүнг нь харахааас гадна энэ удаагийн амлалтуудаа биелүүлж, гадаад харилцаа, улсынхаа эдийн засгийг дахин сэргээхэд чиглэн ажиллахаа амлаад байгаа юм. Цагаан ордны тэргүүний анхны айлчлал энэ сарын 17-нд Бирмээс эхлэхээр төлөвлөгдөөд байна.
Сэнди хар салхины хоёр дахь давалгаа
Энэ сар эхэлнээр АНУ-ын зүүн болоод зүүн хойд бүсийн Нью-Йорк, Нью-Жерси хотуудыг Сэнди нэрт хар салхи дайрч их хэмжээний хохирол учруулсан.
Канад, Карибын арлуудаас эхлэлтэй уг хар салхи нийтдээ 150 орчим хүний амь насыг үрэгдүүлсэн юм. Тэдгээрээс 90 орчим нь Нью-Йоркийн иргэд байсан.
Эхний удаагийн хар салхинаарНью-Йорк хот өмнө нь хүрч байгаагүй хэмжээндээ хүрч бүх төрлийн зам тээврийн сүлжээ, нислэгүүдийг хаасан. Мөн шуурганы үеэр долоон сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болж Нью-Йорк хот бүхэлдээ харанхуйд автсан билээ.
Сэнди хар салхи цагт 150-190 км-ын хурдтай салхилж байсан бөгөөд түүний хоёр дахь давалгаа 90 км/цагийн хурдтайгаар хотыг дахин дайрсан. Хар салхины учруулсан хохирлыг бүрэн тооцож гаргаагүй байгаа бөгөөд ойролцоогоор 25 тэрбум ам.долларын хохирол учруулсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Хохирлын хэмжээ ийм өндөр гарсан нь дэд бүтцийн гэмтэл түлхүү холбон тайлбарлаж байгаа.
Хар салхины хоёр дахь давалгаанаас шалтгаалж хотод нэлээд хүндхэн нөхцөл үүсээд байгаа нь шатахууны хязгаарлалт юм. Хотын дарга Майкл Блүүмберг шатахуунд хязгаарлалт хийхгүй бол тэнцвэргүй хомсдол нүүрлэх болно түүнээс сэргийлэхийн тул машины дугаарын тэгш сондгойг харгалзан түлш олгохоорзахирамж гаргасан. Энэхүү шийдвэрт дургүйцэх хүмүүс олон байгаа ч тэнцвэрт байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаад буй.
Гамшигт нэрвэгдсэн хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн цуваа тасралтгүй ирсээр байгаа. Улаан загалмайн нийгэмлэг болоод бусад хандивын байгууллагуудад сайхан сэтгэлт ард түмний хөрөнгө нэмэгдсээр байна.
Хятадын Комунист Намын их хурал үргэлжилсээр...
Ази тивд өрнөж буй гол үйл явдлаар БНХАУ-ын ХКН-ын XVIII Их хурлыг нэрлэж байна. Өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн Их хуралд ХКН-ын 82 сая гишүүдийг төлөөлсөн 2325 төлөөлөгч оролцож байгаа.
Бээжин хотноо хуралдаж буй намын дээд хурал ийнхүү дөрөв дэх өдөрөө үргэлжилж байна. Хурлыг нээж одоогийн ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао илтгэл тавьснаар эхэлсэн.
Тэрбээр “Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилж, нийгмийн дундаж давхрагыг бүрэн дүүрэн бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ” сэдвээр илтгэсэн юм.
Энэ удаагийн их хурлаар ХКН-ын өмнөх 17 дугаар сонгуулийн төв хорооны тайланг хянан хэлэлцэж, төв хорооны сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хянан хэлэлцэж, ХКН-ын дүрмийн шинэчилсэн төслийг хянан хэлэлцэж батлах юм. БНХАУ-ын шинэ удирдлагыг сонгоно гэдгээрээ энэ удаагийн их хурал ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Одоогийн ХКН-ын даргын албан тушаалыг Ши Жиньпинд шилжүүлэх юм. Энэ саналыг дэмжигч олон ч ам сайтай байгаа юм. Тэрээр албан тушаалаа ирэх гуравдугаар сард тангаргаа өргөн ажлаа хүлээж авна.
Мөн энэ хурлаар яригдаж буй нэгэн чухал үйл явалд Хятад Тайванийн энхийн хэлэлцээр орж байна. Хятад Тайвань хоёр улсын хоорондын харилцаа сайнгүй байсаар ирсэн бөгөөд энэхүү таагүй харилцааг эцэслэн энхийн хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлээдбайгаа. Гэхдээ энэ нь Тайванийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг сануулан хэлсэн. Ернхийдөө энэ удаагийн ХКН-ын их хурал дотоод шинэчлэл болон гадаад харилцаа, эдийн засгийн асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Ойрхи Дорнодын уур амьсгал
Өнөгрсөн долоо хоногт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Сирийн дүрвэгчидтэй уулзаж бодит нөхцөл байдал болоод тэдний ирээдүйн талаар ярилцсан юм. Тэрээр Сирийн дүрвэгчидтэй Сири, Йорданы хилийн ойролцоох За Атри хэмээх дүрвэгчдийн хуаран дээр ирж уулзасан. Энэ нь “Их 20”-ын орнуудын удирдлагуудаас Сирийн дүрвэгчидтэй уулзаж буй анхны тохиолдол болж байна. Тэдний ярианы гол сэдэв нь орон нутагтаа тайван амьдарч чадахгүй байгаа иргэдийн төлөө юу хийх, тэдний ирээдүйг хэрхэн гэрэл гэгээтэй байлгаж болох зэрэг асуудлаар голчлон ярилцаж, дүрвэгсдийн санал хүсэлтийг сонсох байсан юм.
Энэ нь “Их 20”-ын орнуудын удирдлагуудаас Сирийн дүрвэгчидтэй уулзаж буй анхны тохиолдол болж байна. Британи улсын хувьд ч Сирийн удирдагч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайд дүрвэгсдийн хуаранд зочлохдоо 14 сая фунтын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний тусламж хүргэсэн байна.
Түүнчлэн Сири улсын дотоод иргэний дайны асуудлаар Катар улсад тус улсын эсрэг талынхны оролцоотойгоор хуралдаж Сирийн шинэ удирдагчийг томилох асуудлыг хэлэлцсэн билээ.
Өөр нэгэн онцлох үйл явалд Пакистан охин Малал Юсафзайтай холбоотой мэдээлэл байлаа. Тэрээр дэлхий нийтийн анхаарлыг татаж буй нэгээхэн гол сэдэв болоод байгаа. Өннөрөгч долоо хоногт охины биеийн байдал сайжирч босч суун, ном уншиж чаддаг болсныг BBC агентлаг мэдээлсэн.
Мөн охиныг буудаж амь насанд нь халдахыг завдсан этгээд болох Утта Алла Хан гэгчийн эгч Малала охиноос хүлцэл өчсэн хүсэлт илгээсэн юм. Түүний дараагаар Малалад дэм хайрласан олон дэмжигчид охинд Нобелийн шагнал гардуулахыг хүсэж Их Британийн засгийн газарт уламжилсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ