Бирмд 6.8 магнитудын газар хөдлөлт болов

img

Бирмийн төв хэсгээр 6.8 магнитутийн хүчтэй газар хөдлөлт болж 12 хүн амь насаа алдаж олон тооны  хүн хүн бэртэж гэмтэн харьяа бүсийн эмнэлэгт хүрэгдэн  эмчилгээ хийлгэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Орон нутгийн цагаар ням гаригт өглөөний 07.42 цагт газар хөдөлсөн аж. Хотын оршин суугчид эхлээд мэдрэгдсэн бага зэргийн чичирхийллийг мэдэрч чадснаар гэрээсээ гарцгааж аюулгүй байдлаа хангаж чадсан байна. Амь алсан хүмүүийн зургаа нь алтны уурхайд ажиллаж байсан уурхайчид байсан ажээ. Одоогийн байдлаар амьд үгүй нь тодорхойгүй олон тооны хүмүүс ор  сураггүй байгаа юм.   Газар хөдлөлт 120 км газар үргэлжилсэн бөгөөд,  үүнээс үүдэлтэй үүссэн ангал нь 10 км-ийн гүн ан цав үүсгэсэн байна.  Хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр хот дундах гүүр нурж,  олон арван барилга  байгууламжууд нурж сүйджээ. Харин хэдхэн цагийн өмнө газар хөдлөлт хоёр дахь удаагаа явагдсан бөгөөд 5.6 магнитутийн хүчтэй хөдөлжээ.  Одоогоор сүүлчийн газар хөдлөлтөөр дахин хүний амь нас эрсэдсэн гэсэн мэдээлэл ирээгүй нь хүмүүс сонор сэрэмж сайтай байсныг илтгэж байгаа юм. Тус улсад 2011 онд мөн хүчтэй газар хөлдөлт болж 75 хүний амь нас эрсдэж байсан юм.   Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin25:
Bugdiig shinechlene gedeg shinechlel bish huvisgal bolj taarna mongol eh orond mini huvisgal hereggui. Huvisgal urt udaan hugatsaand urgeljilj ter hugatsaand ard tumen l zovdog bolohoos bish oor sain sainhan zuil hovor baih shuu. Ardchilsan namiin oligarhuud aa... Minii bichseniig unshaad neeree tiim shuu gj bodoj bgaa bol mongoliin ard tumnii toloo yg odoo tsonhoo ongoilgood usreerei. erguu malnuud10
2012-11-12