
Засгийн газрын “1111 төв”-д ЭМЯ-нд хандан энэ сарын 09-ны байдлаар иргэдээс нийтдээ 335 гаруй санал иржээ. Мэдээллийн төвд иргэдээс ирсэн мэдээлэлд дараах санал, гомдол, шүүмжлэл зонхилжээ. Үүнд:
- Өрхийн эмнэлгүүд ажиллах цагийн хуваарь баримтлахгүй, иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр тааруу
- Дүүргүүдийн яаралтай тусламжийн үйлчилгээ хүртээмж муу, үйлчлүүлэгчийн дуудлагад цаг алдан очиж байна
- Гадаад, дотоод эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн өргөдөл
- Хувийн эмнэлгүүдийн үйлчилгээний тариф өндөр байна
- Эмийн сангуудын эмийн үнэ өндөр, эмчийн жороор болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар үйлчлэхгүй
- Хөдөө орон нутгийн эмнэлэгт орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарт шинэ арга барил, мэдээлэл хомс байгаагаас үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх тал дээр сул байна
- Хавдар Судлалын Үндэсний Төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Яаралтай тусламжийн төв зэрэг байгууллагад ачаалал их, ард иргэдэд хүлээгдэл үүсгэж байна
- Эмч, эмнэлгийн ажилчдын иргэдтэй харилцах ёс зүй, харилцаа, хандлага тал дээр маш тааруу
Нийтдээ 335 саналаас хариулсан 88, /хариу тодруулга авсан 20/, төв мэдээллийн төвөөс хаасан санал 233 бусад санал, гомдол, шүүмжлэлд хариу өгсөн байна.
Хариулсан 88 саналуудаас хариу тодруулга хүссэн, холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэн хариу хүлээж байна. Бүрэн шийдэгдсэн болон хуулийн заалтыг тайлбарлан, зөвлөгөө, санал хүсэлтийг хүлээн авч хаагдсан 233 санал байна. Хариулаагүй үлдсэн 14 саналыг холбогдох газар, хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ