
Парагвайн хар тамхи, мансууруулах бодисийн эсрэг агентлаг хар тамхи наймаалагч томоохон бүлэглэлийг илрүүлжээ. Гэмт этгээдүүд Парагвайгаас Бразил руу 1700 кг хар кокайн тээвэрлэх гэж байгаад баригджээ. Тэд хар тамхины наймааг олон жилийн турш явуулсаар ирсэн бөгөөд ихэвчлэн Бразилд нийлүүлдэг байжээ.
Энэхүү хар тамхины наймааны бүлэглэлд 20 гаруй хүн багтдаг аж. Тэдгээр хүмүүсийн бүгдийг нь баривчилсан бөгөөд одоогоор Парагвайн цагдаагийн газар байцаагдаж, хоригдоод байгаа юм.
Цагдаагийн газрын мэдээлж буйгаар энэ бүлэглэл зөвхөн хар тамхинаас гадна, зэвсэг наймаалдаг байж болзошгүй гэнэ. Хэрэгтэн эдгээдүүд Каниндияа дүүрэгт байрлаж байсан аж.
Хар тамхины сүлжээний удирдагч Марко Антони Рокка гэгч этгээдийг бямба гаригт баривчилсан байна. Энэ бүлэглэл ирэх онд Өмнөд Америкий орнууд руу томоохон наймаа хийхээр төлөвлөж байсан нь ч мөн илэрчээ.
Хар тамхи, мансууруулах бодисийн эсрэг агентлагийнхан илрүүлсэн хар тамхинаас гадна илүү хэмжээний хар тамхи нуун дарагдуулсан гэж үзэн мөрдөн шалгаж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ