Монголын хоккейн холбоонд ”Жалам хар” брэнд хоккейн багтай боллоо

Монголд Хоккейн спорт 1951 оноос Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл зэрэг монголын томоохон хотуудад анх хөгжиж эхэлжээ. Монголын Хоккейн Холбоо 1991 онд анх үүсгэн байгуулагджээ. Монголын Хоккейн Холбооны бүрэлдэхүүнд нийт 300-аад гишүүнтэй 8 клуб харъяалагддаг. Монголын Хоккейн Холбооноос Хоккейн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн, Холбооны цом зэрэг тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн Хоккейн Холбооны лигийн тойргийн тоглолтууд Улаанбаатар, Дархан, Багануур хотуудад 2010 оны 12 сарын 13-аас 2011 оны 02 сарын 20-ны хооронд зохиогдож буй бөгөөд энэ жилийн лигийн тэмцээнд Монгол эрчүүдийн брэнд гэсэн тодотголтой Жалам хар брэнд өөрийн нэрийн багийг зохион байгуулж оролцож байна.

Монгол эрчүүдийн гэсэн тодотголтой Жалам хар брэнд нь эрч хүч, авхаалж самбаа шаардсан эрчүүдийн спортыг дэмжин ажилладаг бөгөөд Монголын Хоккейн холбоонд “Жалам хар” нэртэй өөрийн багийг бий болгон, өвлийн спортыг дэмжин ажиллах санаачлага гаргалааа. Жар хар багийн бүрэлдэхүүнд гадаад, дотоодын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан тамирчид багтаж байгаа бөгөөд Жалам хар брэндийн зүгээс цаашид багийн бэлтгэл сургуулилт, амжилт гаргах бүх талын дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллах боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ