
Ус, агаар шиг элбэг байгаа зүйлээр нийгмийн баялагийг бүтээх үйлсэд Монголчууд өөрсдөө бие дааж, мөн Монголчууд өөрсдөө ашиг орлогийг нь хүртдэг байгаасай гэж би боддог. Харилцаа холбооны салбар бол Үндэсний үйлдвэрлэлийн асар том зах зээл юм. Бид дээр, дооргүй Монгол улсаа хөгжүүлье гэж ярьдаг боловч аливаа хэрэглээндээ аль компанийн бүтээгдэхүүнийг дэмжих вэ гэдгээ тэр бүр мэддэггүй. Би Юнителийн “5 байр хөтөлбөр”-т хөндлөнгийн зочноор уригдсанаар Юнител групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани төдийгүй Монголчууддаа хэрэгтэй, тустай үйл хийж байгааг мэдсэндээ туйлын баяртай байна.
Дэлхийн утга зохиолын мастер Достоевский “Москвачуудыг орон сууцны асуудал л эвдчихсэн юм” гэж халагласан байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ? Аль ч улс орны нийслэл их, бага хотуудад иргэн нь өөрийн амьдрах тухтай орон сууц байхгүй, өөрийн гэсэн арал, оромж байхгүй бол хүн өөрийн хүн чанараа алдаж, гээдэг гэсэн утга юм. Улаанбаатарчуудыг Улаанбаатарчууд биш болгож байгаа хамгийн чухал асуудал бол орон сууц. Магадгүй төр засаг нь он удаан жил шийдэж чадахгүй байгаа энэ асуудлыг Юнител групп зоригтойгоор шүүрэн авч, 15 иргэнийг орон сууцтай болгож байгаа үйл явдлыг “Өө юу байсан юм. Арван тавхан байр уу” гэж зарим хүмүүс үл тоож ч болох юм. Гэхдээ Юнител группээс өмнө үүсгэн байгуулагдсан үндэсний томоохон групп, корпорациуд нийгмийн хариуцлагаа мэдрэхгүй, нийгмийн ачааллаас үүрэлцэхгүй зөвхөн татвар төлчихвөл л болоо гэдэг сэтгэхүйн ард нуугдаж, хавирга шиг суугаа нь бидний нүдэнд ил байдаг шүү дээ. Юнител тийм аминч компани болоогүйд талархая.
Юнител маш өвөрмөц, содон өнгөтэй компани. Би урлаг, утга зохиолын хүн болоод ч тэр үү байгалийн мөнх ногоон, урлагийн язгууртан ногоон өнгө хослосон Юнителийн өнгөнд дуртай. Монгочлууд ногоон өнгийг Юнител ногоон өнгө гэж ярьдаг болчихжээ. Гачуурт дахь миний зуслангийн хашаа яг Юнител ногоон өнгөтэй. Тэгэхээр Юнителийнхэн бидэнд ижил төстэй зүйл байгаа биз дээ. / Инээв/
Ногоон өнгө шиг ээ мөнхийн залуу, шинэ сэргэг, залуу сэтгэлгээтэй байж, энэ салбартаа тэргүүлэгч компани болохыг хүсэн ерөөе. Монголын буян Монголдоо шингэх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ