ОУХМ Д.Сумьяа самбо бөхийн дэлхийн аварга цол хүртлээ

img

Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Беларусийн нийслэл Минск хотноо самбо бөхийн ДАШТ явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй болон байлдааны самбо бөхийн төрлөөр явагдсан энэ удаагийн ДАШТ-д 64 орны хүчтэнүүд оролцсон нь дээд амжилт болжээ. Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 56 кг-д хүч сорьсон жүдо бөхийн ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа Болгарын Калина Стефановаг ялан дэлхийн аварга цол хүртэж, 60 кг-д 2005 оны дэлхийн аварга Түмэн-Одын Баттөгс мөнгө, 52 кг-д Сампилын Солонгогэрэл хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 21 настай залуу тамирчин Д.Сумьяагийн хувьд энэ онд жүдо бөхөөр “Лондон-2012” олимпийн наадмын татамид зодоглож, эх орондоо болсон “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Азийн АШТ болон Олон улсын жүдогийн холбооны гранпри тэмцээнээс анх удаа хүрэл медаль зүүгээд байгаа билээ. Тэмцээний өмнөх өдрүүдэд Минск хотноо Олон улсын самбо бөхийн холбооны XXIV конгресс хуралдсан байна. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amjilt husiye:
D.SUMIYA-daa amjilt husiye Mongoliin sportiin tamirchdaas noyon orgild ni hureerei. Ard tumniihee itgeliig daaj sain barildaarai, setgelzuin beltgel sain hiigeerei.
2012-11-12
БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ! ХИЧЭЭГЭЭРЭЙ
2012-11-12
minii duu ikh sain bukh bolno oo
2012-11-12