Монгол Улсыг “Olympic Achievеment Trophy”-гоор шагнажээ

img

Макаод хуралдсан Азийн олимпийн зөвлөлийн чуулганы үеэр “Asian Sports Stars” гала-хүлээн авалтыг зохион байгуулж, түүнд АОЗ-ийн гишүүдээс гадна ANOC (Үндэсний олимпийн хороодын холбоо)-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Олон улсын ба тивийн спортын холбоодын ерөнхийлөгчид урилгаар оролцон, “Лондон-2012” олимпод медаль хүртсэн Азийн 21 орны ҮОХ, манай тивийн шилдгийн шилдэг 20 тамирчинд “Olympic Achievеment Tro­phy”, өргөмжлөлийг ёслол төгөлдөр гардуулжээ. Уг шагналыг АОЗ-ийн ерөнхийлөгч Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах, “Лондон- 2012” олимпийн наадмын ЗБХ-ны дарга, Их Британийн ҮОХ-ны “будаг нь ханхалсан” шинэ тэргүүн (XI.7- нд сонгогдсон) Себастьян Коэ нараас МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан гардан авлаа. Монгол улс Лондоны олимпоос медаль авсан Азийн 21 орны дунд IX байрт жагссан байна. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ