Бага ангийнхан амарлаа
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн сургалтын агуулга, сурагчдын насыг харгалзан улирлын амралтад өөрчлөлт оруулснаар ЕБС-ийн нэг, хоёрдугаар ангийнхны хичээлийн хөтөлбөрийг хөнгөлсөн.
Тиймээс хүүхдийн насны онцлог, агуулгын уялдаа холбооноос шалтгаалан нэг, хоёрдугаар ангийн сурагчид 14 хоног амрах юм. Харин бусад ангийнхан арваннэгдүгээр сарын 10-наас 17-ны өдөр хүртэл долоо хоног амрахаар болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ