
Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ сарын 02-нд эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулах зорилгоор өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрч, онош нь батлагдсан байна. Энэ нь манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 117 дахь тохиолдол юм.
Үйлчлүүлэгч 40-45 настай, эмэгтэй хүн байна. Мөн энэ сарын 05-нд ХӨСҮТ-ийн сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрсэн байна.Үйлчлүүлэгч 25-29 настай, эрэгтэй хүн аж. Дээрх хүмүүсийн биеийн байдал одоогоор сайн, эмнэлгийн хяналтад авч, тархвар судлалын ажил хийгдэж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ