“Энэ ертөнц үнэхээр сөнөх үү” сэдэвт лекц болно

img

Ирэх 12-р сард дэлхийн сүйрэл болж, хүн төрөлхтөн дэлхийтэйгээ огторгуйгаас арилна. Эсвэл гурав хоног тэнгэрт нар мандахгүй гэх мэт зөнчдийн тэмдэглэн үлдээсэн үгсэд тулгуурласан цуу яриа нийгэмд хүчтэй түгсэн. Үүнд нь итгэсэн хүмүүс ч их бий. Саяхны нэгэн хэвлэлд “...гурав хоног нар мандахгүй.Цахилгаан тасарч, огцом хүйтэрнэ гэсэн сургаар хар зах дээр монгол гэрийн эрэлт ихэсч, үнэ нь өссөн...” гэсэн мэдээ нийтлэгдэж байсан. Тэгвэл үнэхээр энэ ертөнц сөнөх үү, үгүй юу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахаар Одон орон геофизикийн судалгааны төвийн захирал, доктор Ү.Сүхбаатар энэ сарын 17-ны 15:00 цагт Багшийн хөгжлийн ордонд “Энэ ертөнц үнэхээр сөнөнө гэж үү” сэдэвт лекц унших гэж байна. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БШУЯ-аас зохион байгуулж байгаа энэхүү лекц сонирхсон хүн бүхэнд нээлттэй буюу үнэ төлбөргүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boogii:
Mongold amidarch baigaa avligachid ustah yom. harts arduud uldeh bolno.
2012-11-13
дэлхий сөнөхгүй бөө үзмэрч нар олон болоод нэг нэгнээсээ илүү гарах гээд ард түмний толгойг эргүүлж мунхаруулж байгаа нь харамсамаар бөө гэж өөрсдийгөө нэрэлчихээд залилан хийж өдий төдий мөнгө нэхэж байгаа хүмүүсийг нэг тийш нь болго Магнай даргаа
2012-11-12
Dampuurchihsan niigem. Hun tooj ochih bolov uudaa. Bugd aygui bol buu deer ochood ene hunii heleed baigaa unen uu gej asuuj baij magadgui shuu
2012-11-12