Жастин Бибэр Селина Гомез нар салах уу...

img

Дуучин Жастин Бибэрийг тойрсон олон шуугиан дэгдээд байгаа. Түүний тухай хамгийн их шуугидаг сэдэв бол түүнийг ижил хүйстэн хэмээн ярьцгаах нь олонтаа. Харин удаах нь Бибэр  найз охин Селина Гомезийгоо гомдоож араар нь тавих болсон тухай шар мэдээ юм. Өнгөрсөн долоо хоногт Селина тэдний хамт өнгөрүүлсэн хоёр жилийн хайр дурлалын романсдаа цэг тавьж байгаа хэмээн мэдэгдсэн тухай цуу яриа дэгдсэн. Гэсэн хэдий ч тэд албан ёсоор салснаа зарлаагүй байгаа. Саяхан тэрээр Опра Уинфригийн  "Oprah's Next Chapter" ярилцлагийн шоунд ороцсон байна. Тэд түүний уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралынх нь тухайд ярилцсан бөгөөд энэ үеэрээ шуугиан дэгдээгээд байгаа гол сэдвүүдийн талаар ч  мөн ярилцжээ. Энэхүү ярилцлага нь энэ сарын 25-нд буюу  Талархлын баярын өдрөөр олон нийтэд цацагдах гэнэ. Уг  ярилцлагад Жастин “Селина бол гайхалтай охин бид  илүү сайхан хайрыг бий болгож, үүнээс ч илүүтэй үлгэр  дуурайлал үзүүлэхийн хүсч байгаа. Би түүнээс  заримдаа ичдэг, учир нь тэр надаас бүх зүйлээрээ илүү шүү дээ” хэмээн Опрад хариулсан байна. Мөн “ Биднийг  салаасай гэж хүсдэг олон хүн байж болох ч битгий салаасай гэж боддог хүмүүс тэднээс хавьгүй олон гэж найдаж байна” гэжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahaha:
enenii boov gej chigchii huruu shg bh da... ene ohiniig ori duu tvaiulj cahdahgui gulug duu hahaha
2012-11-12