
Рок попын мартагдсан дууль болсон Спайк хамтлагийн дуучдаас Монголдоо бууриа сахиж үлдсэн дуучин Р.Номин сүүлийн үед уран бүтээлээ хийгээд тунчиг яваа аж. Хэрэв завтайсан болоод цагтайсан бол өөрийнхөө гоо сайханд анхаарал тавьж нүүр нүдэндээ алтан утас энэ тэр тавиулах юмсан гэж боддог гэнэ. Түүгээр ч зогсохгүй уруулаа бага зэрэг бондойлгож, бөмбийлгөх санаа өвөрлөж явдаг гэдгээ нуусангүй. Хэрэв эдгээр мэс заслыг хийлгэчих юм бол тэрээр царай зүсээрээ бусдыгаа хол хаях юм байх. Тэрээр гоо сайхны мэс заслыг дэмждэг ч нүүр дүүрэн хамар хийлгэх ч юм уу, том уруул хийлгэсэн хүнийг харахаараа голын дургүй нь хүрдэг гэнэ ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ