
Ливерпулийн алдарт дөрвөл Битлзийн бүх альбомууд нэгэн цогц CD болж гарах гэж байна. Хамтлагийн албан ёсны сайтад бичсэнээр алдарт дөрвөлийн 12 пянз бүхэлдээ энэ цогц CD-нд багтахаас гадна “Magical Mystery Tour”-ийнх нь америк хувилбар, хит дууны “Past Masters” цомог багтах юм байна.
2012 оны арваннэгдүгээр сарын 12-ноос худалдаанд гарах 50 мянган цомгийн CD-г нэг нэгээр нь авч болохоос гадна, цогцоор нь ч авч болно гэнэ. Цомгийг продюсер Кевин Хаулеттийн бичсэн, Битлзийн үлэмж ховор гэрэл зураг бүхий 252 хуудас танилцуулга дагалдах юм.
Тус хамтлагийн 27 дууг Apple-ийн цахим хуудасны рингтоны архивт байрлуулсан бөгөөд нэг дуу нь 1.29 ам.долларын үнэтэй юм байна.
Эдгээр дуунуудыг дээрх цахим хуудаснаас iPhone, iPod, iPad-д татах боломжтой. “Битлз”-ийн шүтэн бишрэгчид анх удаа ийнхүү дуртай дуунуудаа рингтон болгон татаж авах боломжтой болжээ.
Эх сурвалж: "Тв7" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ