Деми Мур төрсөн өдрөө Абу Дабид тэмдэглэв

img

Холливүүдийн алдарт жүжигчин Деми Мур 50 насныхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэн  өнгөрүүллээ. Түүний төрсөн өдөр АНУ-ын Ахмад дайчдад хүндэтгэл өргөх өдөртэй нэг өдөр болдог юм. Гэхдээ тэрээр төрсөн өдрөө урьдчилан  энэ сарын эхээр Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид найзуудынхаа хамтаар Монте Карлогийн далайн эргийн  клубт тун ч нижгэр тэмдэглэсэн аж. Түүний төрсөн өдөр 48 цагийн турш үргэлжилсэн гэнэ. Өглөөний цайнаас эхлээд төрөл бүрийн далайн хоол болон оройн үдэшлэгийн тансаг коктейлууд хүртэл өндөр зэрэглэлийн хүлээн авалт болжээ. Түүний төрсөн өдөрт 200 орчим зочид ирсэн бөгөөд төрсөн  өдрийн дараа тэрээр найз загварын ертөнцийн хар ирвэс гэгддэг Наоми Кембел болон түүний саятан найз залуу Владислав Дрониний хамтаар Дубай, Энэтхэг рүү аялахаар явцгаасан  аж. Түүний гайхалтай төрсөн өдрийн үдэшлэгт ирцгээсэн хүн бүхэн сэтгэл хангалуун  басхүү ам сайтай байцгаасан гэнэ. Тэрээр оны эхээр найз залуу Аштон Катчераас салж хэсэг хугацаанд сэтэлийн хөндүүртэй байсан ч  энэ бүхэн нь аль хэдий нь түүний ард хоцорсон бололтой. Гэхдээ хосууд  бүр мөсөн холбоо тасраагүй бөгөөд энгийн  харилцаатай байдаг гэнэ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nohor geech malaa
2012-11-13