
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн хоёрдахь өдрийн барилдааны хамгийн сүүлчийн хосоор шинэ аварга Харүмафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Окиноүмитэй хүч сорьсон юм. Тавдугаар сарын тэмцээний 15 дахь өдрөөс хойш ялагдалгүй барилдаж, 32 дараалан даваад байсан Харүмафүжи энэ удаа өрсөлдөгчийнхөө котонагэ мэхэнд өвдөг шороодлоо.
Бусад монгол сүмочдоос өнөөдрийн барилдаанд ёкозүна Хакүхо, озэки Какүрюү, маэгашира Кёкүтэнхо, Шёотэнро, Тамаваши нар учраагаа ялж, Токитэнкү, Асасэкирюү нар ялагдсан байна.
Д.Мөнхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ