
Ромоос эрт дээр үеийн аварга биет хүний хөлийн шаант чөмөгний яс олджээ. Энэхүү олдвор нь 202 см урттай бөгөөд МЭӨ үе буюу гуравдугаар зууны үед хамаарахуйц аварга биет хүн аж. Таамаглаж буйгаар энэхүү аварга биет хүн нь одоогийн жирийн хүнийг тав нийлүүлсэнтэй тэнцэхүйц өндөр биетэй юм байна.
Энэ төрлийн яс маш ховорт тооцогддог бөгөөд үүнийг нэгэн төрлийн ховор өвчин хэмээн тэмдэглэгдсэн байна. Үүнийг өнчин тархины буруу хөгжил гэж нэрлэдэг юм байна. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд ийнхүү гаж өсөлт явагддаг ажээ.
Өмнө нь энэ төрлийн аварга биетийн олдвор Египет, Польшоос олдож байсан юм. Харин Ромоос олдож буй анхны тохиолдол нь энэ юм байна.
Археологичдийн багийнхан цааш судалгаа явуулахаар ажиллаж байна. Тэд цаашлаад бүтэн хүний яс олж магадгүй хэмээн ихэд найдлага тавин ажиллаж байгаа юм.
Э. Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ