Дэлхийн аваргууд Парма хотноо тоглоно

img

Арваннэгдүгээр сарын 14-ний лхагва гаригт хөлбөмбөгийн ертөнцөд шигшээ багуудын нөхөрсөг уулзалт тоглолтууд болох билээ. Швед-Англи, БНСУ-Австрали, ОХУ-АНУ, Голланд-Герман, Румын-Бельги, Польш-Уругвай зэрэг сонирхолтой тоглолт олон болох бөгөөд тэдгээрээс хамгийн үзүүштэй нь Парма хотноо талбайн эзэн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, 1998 оны дэлхийн аварга Францынх байх төлөвтэй.

Уг тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнээ шигшээ багийн дасгалжуулагч нар нь зарласан байна.

Чезаре Пранделли дараахь залуусыг Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дууджээ:

Хаалгач: Жанлуижи Буффон (Ювентус), Морган Де Санктис (Наполи), Сальваторе Сиригу (ПСЖ), Эмилиано Вивиано (Фиорентина); Хамгаалагч: Давиде Астори (Кальяри), Федерико Бальцаретти (Рома), Андреа Барцальи, Леонардо Бонуччи, Жоржо Кьеллини (бүгд “Ювентус”), Доменико Кришито (Зенит), Кристиан Мажио (Наполи), Давиде Сантон (Ньюкасл); Хагас хамгаалагч: Антонио Кандрева (Лацио), Алессандро Диаманти (Болонья), Алессандро Флоренци (Рома), Эмануэле Жаккерини, Клаудио Маркизио, Андреа Пирло (бүгд “Ювентус”), Риккардо Монтоливо (Милан), Марко Верратти (ПСЖ); Довтлогч: Марио Балотелли (Манчестер Сити), Маттиа Дестро, Пабло Освальдо (хоёул “Рома”), Стефан Эль Шаарави (Милан), Себастьян Жовинко (Ювентус).

Харин Дидье Дешамийн дуудсан Францын шигшээгийн 23 тоглогчийг танилцуулвал:

Хаалгач: Уго Льорис (Тоттенхэм), Стив Манданда (Марсель), Микаэль Ландро (Лилль); Хамгаалагч: Антони Ревейер (Лион), Мамаду Сахо (ПСЖ), Мапу Янга-Мбива (Монпелье), Гаэль Клиши (Манчестер Сити), Патрис Эвра (Манчестер Юнайтед), Лоран Косьельни (Арсенал), Адиль Рами (Валенси), Матье Дебюши (Лилль) Хагас хамгаалагч: Этьенн Капуэ (Тулуз), Максим Гоналон (Лион), Блас Матюиди (ПСЖ), Йоан Кабайе (Ньюкасл), Йоан Гуркюфф (Лион), Мусса Сиссоко (Тулуз), Матье Вальбуэна (Марсель) Довтлогч: Оливье Жиру (Арсенал), Бофатемби Гомис (Лион), Франк Рибери (Бавари), Жереми Менез (ПСЖ), Димитри Пайе (Лилль).

Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ