“Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг болно

img

УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв, Хэлний бодлогын үндэсний академиас хамтран зохион байгуулж буй “Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны “A” танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын Н.Батцэрэг, М.Батчимэг нар оролцохын зэрэгцээ “Даяаршил ба үндэстний хэл” сэдвээр Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, “Монгол хэлийг хамгаалан хөгжүүлэх талаар явуулах бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн Соёл судлалын багийн ахлагч, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн тус хэлэлцүүлэгт  Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцох юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tengeriin zairan:
Erdemted Mongoliin nuuts tovchonii hel odoo ueiin buriad helend hamgiin oir gedeg Chingis haan hoid mongol hel ayalguugar yaridag baisan
2012-11-13