Дээрмийн эсрэг бодол санаагаа нэгтгэцгээе монголчууд аа

img

УИХ-ын чуулганаар ойрын өдрүүдэд Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа.Энэ төсөл хэрхэн батлагдахаас хамаарч монголчууд та бидний төрөөс хүртэх ёстой тэтгэмж, төрийн албан хаагчдын цалингийн хэм, хэмжээ шийдэгдэх ёстой. Гэтэл шинэчилсэн Засгийн газраас УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн уг төсөл нь жинхэнэ утгаараа дээрэм болж хувирах бололтой. Дээрэм, дээрэмдээ хөлс хүчээ шавхан байж ажилласан жирийн иргэний цалин пүнлүүг дээрэмдэх замаар өөрсдийнхөө идэх бялуунд хачир нэмэх тийм дээрэм аж. Энэ онд С.Батболдын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг дарга, цэрэг гэж ялгалгүй дунджаар 53 хувиар нэмсэн. Мөн тэтгэврийн дээд хэмжээг 71,2 хувиар өсгөж, халамжийн тэтгэврийг 1,9 дахин нэмсэн байгаа. Гэтэл УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар шинэчлэлийн Засгийн газраас ирэх онд төдийгүй ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэдгээ зарлаж байна. Тэр ч бүү хэл хүүхдүүдээс хоолыг нь булууна гэдгээ ч ил тодоор, ичиж зовохгүйгээр зарлачихлаа. Бод л доо, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургууль болон техник мэргэжлийн сургуулийн дотуур байрны сурагчийн хоолны зардлыг 50 хувийг эцэг, эх хариуцахыг үүрэгдэж эхэлж байна. Цаашлаад монгол хүн бүрт олгодог байсан “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг хүчингүй болгочихлоо. Үүнийгээ “Хүүхдийн 20 мянгаар орлуулна” хэмээн зарлаж байгаа ч үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл 21 мянган төгрөгийн төлөө дугаарлаж, түүгээрээ арав хоногийн хоолоо хийдэг байсан хөдөлмөрийн чадваргүй олон мянган иргэдээ золиосолж орхисноо тэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Боловсролын салбарын ажилтан, ажиллагсдад зориулан олгох байсан 36 сарын тэтгэмжийг шууд үгүй хийчихлээ. Өдөр бүр шохойнд хордож, өдөр бүр та бидний хүүхдийг сургахын төлөө мэдрэлээрээ тоглуулж, стресдэж суудаг багш нарт таван жилд нэг удаа олгохоор төлөвлөж байсан тэтгэмжийг шинэчлэлийн Засгийн газар “Багш хэрэггүй” хэмээн тунхаглах мэт төсвөөс хасчихлаа. Ардын нам инфляцийн өсөлтөд байдгаа барьж дуусдаг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд амьдралаараа тоглуулж буй эмзэг бүлгийн иргэдэд туслахыг хүссэн ч Ардчилсан нам хүлээж авсангүй. Тэд энэхүү харгис хүслийнхээ төлөө амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрт 21 мянган төгрөг олгохыг Ардын намын санаачилгыг ирэх оны төсвийн төслөөс өөрсдийн дураар хасчихав. Ойролцоогоор 612 мянган иргэнд энэ төрлийн тэтгэмжийг олгох зорилт байсан ч тэр нь шинэчлэлийн Засгийн газрын олигархижсан сайдууд таалагдсангүй. Арга ч үгүй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдад, Д.Бат-Эрдэнэ гэх Батлан хамгаалахын сайдад, Лу.Болд гэх Гадаад харилцааны сайдад, Х.Баттулга гэх Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайдын хувьд энэхүү 21 мянган төгрөг ердөө л шүд жигчийлэх цаас мэт санагдах учраас тэд “Энэ мөнгө хэрэг болох хүндээ их хэрэгтэй мөнгө шүү” гэдгийг ойлгохгүй байгаа байж болох юм. Эрх мэдлийн өндөрлөгөөс, эд хөрөнгийн баян цатгалнаас энгийн иргэний амьдралыг ойлгоно гэдэг ийм хэцүү учраас төрд эгэл иргэдийг оруулж ирэх зайлшгүй хэрэгцээ нь үүгээр харагдаж байна. Ядаж л нэг дугуй “Атар” талхыг дангаар нь хар цайнд дүрээд идэхэд хаяхан хөлс гардгийг мэдэх тийм иргэн төрөөр дамжиж та биднээс дээрэм хийхгүйгээ сайтар мэдэх биз ээ. Энэ мэтээр үргэлжлэх төрийн дээрмийг хэрхэн зогсоох вэ. Үүний төлөө бодол санаагаа нэгтгэцгээе, монголчууд аа. Н.Бүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkhmandah:
mongol irgen mash zov bodoj baina AN zov bodlogo barj erch huchtei ajilj baina MAN 21000 g ogood odoo erdenes tavan tolgoi uil ajillagaagaa yvuulj chadahgui baina bugdeeree uhaantai baitsgaay
2013-01-24
Зочин:
МАН олигархи бэртэгчингүүдээ дахин битгий гаргаа ч. Цэвэрлээ ч. Яасан хаширдаггүй нам бэ. Одоо нөгөө албан тушаалын хэнээтэнгүүд нь өөрийн багийн залуучуудаа үг зааж өгөн зүтгүүлж ард нь өөрсдийнхөө хэргийг халхлах гэж амь нь тэмцэж байна. Ард олон тэнэг биш шүү.
2012-11-13
Ямар юмных нь шинэтгэл енгерсен засагт тэд байж хийх гэсэн юмаа дураараа хийж л байсан нохдууд биздээ Одоо л гэнэт сэрсэн мэт балайрах юм Улс терчдийн ээлжит шоунд бид хошгирч дуусахгуй цаг сэтгэл бур суулдээ амьдрал херенгеерее хохирч дуусах нь монголчуудаа Ажил хийдэг монгол ажил хийдэггуй монголынхоо хоол нь болсон цаг уеээр тэд шоугаа хийж биднийг дэмжээд ег бид тэднээс юмыг нь аваад хуваацгаая та хэд зугээр сууж бай зугээр л эрх мэдлийг нь егеедех гэж улаан цайм ярьж хийж байна Дараа нь тэд хуваалцахуу салаавч егех байлгуй ухэр монголчуудаа Хошгируулаад л гэж хэн хэллээ хэлсэнээрээ хэн хийж байна Дээрэмчдэд бур увайгуй дээрэмчдэд эрх мэдлийг егвел бид дээрэмчидийн юу болохов Дээрэмдуулэгчид болно ухэруудээ
2012-11-13
бат:
татвар төлдөггүй тайзан дээр гараад л мөнгө хийдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаггүй олон түмнээс мөнгө саадаг юмнуудаасаа татвар аваачээ тэд бол олон түмнээс мөнгийг бол авах шиг л болж байна гэтэл үйлдвэрт ажиллаж байгаа баялагийг бий болгож байгаа бас татварт цалингаа өгч байгаа жирийн ардуудад энэ засаг яасан хатуу хандана вэ? тэтгэвэрт гарахад нь урамшуулдаг хэдэн төгрөгийг нь хасаадитүүнээс төр их л ашиг олох юм байхдаа тэгснээс тэр яриад байдаг олгирахуудаасаа татвраа үнэн зөвөөр нь аваач дээ тэр хүмүүст төр төмөр нүүрээ харуулаач бас болоогүй баялагийг бий молгож байгаа хүмүүсийг шагнаж урамшуулж болохгүй гээд байгаа тэр хэдэн төмрөө хэнд шахах гээд байгаа юм бол урлагийн болохоор3-5 жил болоод л энгэр цоолдог юм билээ тэрийг нь солиот Сосорбарам мэддэг юм гэсэн тэр Аглуугийн хэлснээр ард олноор тоглоод хэрэггүй дээ
2012-11-13
зочин:
зөв бичсэн байна бид үйлдвэрлэл явуулж татвараа өгч байгаа улсууд яагаад тэтгэвэрт суухдаа өгсөн татвараасаа хувь хүртэх эрхгүй байдаг билээ.үүхийг зөвшөөрч чадахгүй эцсээ хүртэл явах болно дэмжээрэй олон түмэн минь
2012-11-13
иргэн:
бид эвтэй байх хэрэгтэй талцаад юу хожих юм бэ? гэхдээ үнэнийг бичсэн байна дэмжиж байна
2012-11-13
Нямбаяр:
МАН-ы үед сайхан байждээ. машинаа хүссэн үедээ унана, 21,000-ээ аваад амьдралдаа нэмэрлэчихнэ... эд баялгийн маань нэгээхэн хэсэг ч ард түмэнд халамж хэлбэрээр очдог байсан шүү дээ...АН бол угаасаа баяуудын нам амьдрал үзээгүй,томчуудын нам... МАН бол нийгмийн чиг баримжаатай, зүүний чиглэлтэй болохоор нийгмийн халамжид анхаардаг нам. ард түмнээ боддог нам. АН-ы хэдэн хөөрүү новшнууд шинэчлэл хийж байна гээд гадаадын загварыг шууд хуулж тавиад бантагнуулж өгчийнаа...Монголд тохирох тохирохгүй юм бий. бид заавал гадаад орон шиг байх албагүй.. энэ АН-ыг дэмжээд комюьютерийн цаанаас гоншигноод байгаа нөхдүүдэээ.. жинхэнэ амьдрал гэр хороололд буцалж байна. тэнд өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд гээд 21,000-ээр амьдралаа залгуулж байсан олон иргэд байгаа шүү... МАН+МАХН нэгдээд энэ АН-ын хэдэн бацаануудыг төрөөс нэн даруй татан буулгах хэрэгтэй
2012-11-12
СҮХ:
захиалгаар хэрэггүй юм бичиж аяга хоолоо авч иддэг бэртэгчингүүдийн нэг л байна
2012-11-12
үнэн МАН..ын гишүүн.:
За хѳѳ, эхлээд тэр ХАЯХАН ХѲЛС гэдэг чинь юун учиртай юм болоод явчихваа гэдгийг лавлаадхая! Энэ Цэнгэл, Бүрэн энэ тэр гэсэн Тэнэгэл, Дутуу улсууд ард олныг л хагалан талцуулах юм хийгээд байнаа даа. Хэний эрх ашигт нийцтэй юм болдоо, чааваас жирийн иргэнд л лав хэрэггүй ээ!
2012-11-12
ыт:
буцаад коммунизмд ор гээд байгаа юм уу битгий дэмий солиорч бай
2012-11-12
Mongolchuud bichij bn:
Ardchilsan namiin bayachyyd boli ard tumni tolgoig ygaadag aa bolioroi
2012-11-12
Zochin:
Ardchilsan nam uursdu oligarhi bayachyydiin nam Bolson bn lee
2012-11-12
ZochinEneEriinUvchin:
Ene vnen shuu mongolchuuda hetsuu amdiraltai humuus baiga shuu ardchilsan nam arai l bish yum aa
2012-11-12
МОНГОЛ ИРГЭН:
ЧИ ЮУ БИЧЭЭД БАЙГАА АМЬТАН БЭ, ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД ХАМАГ БАЙДГАА ХУВААЖ ИДЭЭД ЖОРЛОН РУУ АСГААД, ЗАРИМ ХЭСЭГ НЬ АРХИНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ТЭТГЭЭД ДУУСЛАА. УЛС ШИГ УЛС БОЛОХЫН ТУЛД НЭГ ХЭСЭГ БҮСЭЭ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЦААНА ЧИНЬ БАС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ИРЖ БАЙНА. ИЙМ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД МАН-ЫНХАН ХАМАГ БАЙДГЫГ НЬ СУЛ ТАРААЛГАЖ УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛААД ӨӨРСДӨӨ ОНОО АВАХ ГЭЭД БАЙНА. ЭНДЭЭС ХЭН ХОЖИЖ ХЭН ХОХИРОХ ВЭ МОНГОЛЧУУДАА САЙН БОДОЦГОО...
2012-11-12