
Хойд Солонгос гэх эл сонирхолтой орныхон чөлөөт ертөнцөөс цэрвэмтгий билээ. Тиймээс барагтай л бол Хятадаас өөр улсад айлчлал, уулзалт хийдэггүй байв.
Харин энэ сард болох Япон, Хойд Солонгосын уулзалтыг Монголд хийх болсон нь сонирхол ихэд татаж байгаа юм.
Жар, далаад онд хулгайлагдсан хүмүүсээ Японы тал авах санал тээж байгаа бол солонгосууд Японд зорчих эрх олохоор санаархаж буй ажээ.
Иймэрхүү уулзалт, ярилцлагыг япончууд хаа л бол хаана хийхэд бэлэн байдаг бол нөгөөдүүл нь тийм биш билээ. Тэд итгэлтэй орны тоонд биднийг оруулсан нь монголчуудад сайны шинж биз ээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ