
Төрийн болон төрийн бус эмнэлэгт давхар ажилладаг зөвлөх эмч нарыг сүүлийн үед “хос морьтон”, “хоёр нутагтан” гэх зэргээр нэрлэдэг болжээ. Өглөөгүүр улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт давхар ажиллаж мөнгө цохидог улс тэд юм. Улсын эмнэлэгт нэг үзлэгийг 10, хувийн эмнэлэгтээ 25 мянгаар хийдэг тэд аль алинаас нь цалин авдаг ажээ.
Нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн хүлээн зөвшөөрснөөр тэднийд ийм эмч, сувилагч тус бүр 10 гаруй ажилладаг бөгөөд тогтмол ажилладаг нь гэнэ. Түр ажилладаг эмч нарын тоог мэдэхгүй гэхийг бодоход бас байдаг бололтой. Шинэ сайд Н.Удвал “ажлаа” тэднээс эхлэхээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Нэгдүгээр эмнэлгээс эхэлж цэвэрлэхээр болжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ