FIBA дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тов болон бүтцийг өөрчлөв

img

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA эрэгтэй багуудын дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах он товыг өөрчилсөн байна. Ингэснээр 2018 онд зохиогдох ёстой байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 онд болох бөгөөд цаашид дөрвөн жилийн давтамжтай зохиогдох юм. Уг тэмцээнд оролцох эрхийн төлөө багууд хоёр жилийн туршид тэмцэлдэх аж. Сонгон шалгаруулах тэмцээнүүд 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 2, 6, 9, 11 дүгээр саруудад болон 2019 оны хоёрдугаар сард болно. Шигшээ багуудыг хоёр хэсэгт хуваах бөгөөд тус бүрт нь 3-4 баг багтах юм. Өрсөлдөгч бүртэй тухайн баг талбай дээрээ болон зочилж хоёр тоглолт хийнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын тоо 24-32 болж нэмэгдэнэ. Дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 онд Испани улсад болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ