Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

img

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар  үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн голуудын саваар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5-10 градус хэм байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ