
Премьер лигийн 11 тойргийн тоглолтод Ливерпуль Челсигийн эсрэг Стэмфордын гүүрэн дээр зочлон тоглолоо. Тоглолтын өмнө уламжлал шахуу болчихоод байгаа Торресыг тойрсон ярианууд гарч үүнд нь цэнхэрүүдийн 9 дугаар ч гоол оруулвал тэмдэглэхгүй гэж хэлээд байсан бол ахлагч Жон Тэрри нь Антон Фэрдинандыг арьс өнгөөр доромжилсон хэргээр 4 тоглолтын торгуулсан шийтгэл нь дуусч багтайгаа нэгдсэн. Харин улаануудын талаас Жонсон бэртлээс эргэн ирээд байлаа.
Тоглолтын гараа.
Чэлси : Чэх, Иванович, Тэрри, Азпиликуэта, Бэртранд, Рамирэс, Мата, Оскар, Микэл, Хазард, Торрэс
Сэлгээ : Турнбулл, Фэрэйра, Кэхилл, Ромэу, Мосэс, Марин, Старриж
Ливэрпүүл : Жонэс, Жонсон, Жосэ Энрикэ, Аггэр, Каррагэр, Уисдом, Сахин, Жэррард, Аллэн, Стэрлинг, Суарэз
Сэлгээ : Коатэс, Коул, Хэндэрсон, Даунин, Ассайди, Сусо
Чэлсигийн эсрэг Рожэрс 3 - 5 - 2 гэсэн бүтцийг сонгож гаргасан.
-----------------------------Жонэс----------------------------------
-------Уисдом ------------Каррагэр---------------Аггэр---------
--Жонсон------Аллэн-----Жэррард----Сахин-------Энрикэ
----------------Суарэз------------------Стэрлинг---------------
Тоглолт эхлээд бүх зүйл төлөвлөснөөр явж байсан ч 21 дэх минутад Чэлси булангийн цохилт цохих эрхтэй болж булангаас ирсэн бөмбөгийг Жон Тэрри Аггэр, Сахин хоёрын үл ойлголцлыг ашиглан мөргөж тоглолтын тооны харьцааг нээсэн.

Эхний үед төлөвлөгдөөгүй байсан гоол алдсанаас болж улаануудын сэтгэл зүй тэр чигтээ уруудчихсан гэж хэлж болно. Эхний хагас ерөнхийдээ Чэлсигийн давамгайлал дунд өрнөсөн.
Хоёрдугаар хагас эхлээд төдийлөн амжилттай сөрөг довтолгоо хийж чадахгүй байсан ч тоглолт дуусхаас 20 минутын өмнө булангаас ирсэн бөмбөгийг Каррагэр мөргөж хамгаалагдчыг давуулхад цаана нь байсан Суарэз нэмж мөргөн тооны харьцааг тэнцүүлж Лондонгоос ямар ч байсан оноотой буцна гэдгийг сануулсан.
Жое Аллэны үзүүлсэн тааруухан тоглолт Чэлсигийн хагас хамгаалагчид Эдэн Хазард, Оскар нарыг чөлөөтэй тоглох боломж олгосон. Гурван төвийн хамгаалагч гаргасан Улаанууд төвдөө бөмбөг эзэмшилт илүү байсан ч Чэлсигийн сөрөг довтолгоонууд илүү аюултай байлаа.
Аллэнаас сул гарсан Хазард Торрэсд дамжуулж түүнийг нь испани залуу гүйцээчихсэн бол тоглолтын харьцаа 2 - 0 ч байж болохоор байлаа. Гэхдээ Жонэс тун чадварлаг хаалт тавьж чадсан. Үүний дараахан тоглолт 10 минутаар завсарлахад хүрсэн. Чэлсигийн ахлагч Суарэзтай мөргөлдөхдөө гэмтэл авснаар Гари Кэхиллээр сэлгэгдэн талбайг орхисон.
Эх сурвалж:
http://liverpoolfc.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ