Аунг Сан Сү Ки Энэтхэгт айлчилж байна

img

Бирмийн  парламентын  гишүүн, сөрөг хүчний удирдагч Аунг Сан Сү Ки Энэтхэг улсад айлчлал хийж байна.  Энэ нь түүний тус улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм. Үүнээс өмнө буюу 15 жилийн  өмнө тэрээр энэтхэг дэх гэрээсээ баривчлагдаж байжээ. Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синкхтэй уулзах юм. Уулзалтаар хоёр орны хоорондын харилцааны талаар ярилцахаас гадна хатагтай Аунг Сан Сү Ки олон нийтэд лецк уншна. Энэтхэг улс Бирмийн ардчиллыг дэмжиж, цэргийн дарангуйллын эсрэг тэмцэхэд нь ихээхэн  дэмжиж байгаа. Айлчлалын үеэр хатагтай Аунг Сан Сү Ки Делигийн коллежид зочлохоор төлөвлөжээ. Тэрээр тус коллежид 1960-аад оны үед суралцаж байсан юм. Тухайн  үед түүний ээж Бирмийн  элчин сайдаар тус улсад ажиллаж байв. 2010 оны  арван нэгдүгээр сар хүртэл Бирм улс нэр төдийхөн байсан бол түүнээс хойшхи хугацаанд өөрийн улсын эдийн засаг, улс төрийн  байдалд эрс шинэчлэл хийж засгийн газраа хүчирхэгжүүлж,олон улсад дуу хоолойгоо хүргэж эхэлсэн билээ. Мөн энэ сарын 17-20-ны хооронд Бирмд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айлчлах юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ