Стивэн Жэррардаас Ливэрпүүлээс явсан тоглогчдоос эргүүлэн авчрах боломж гарвал хэнийг авчрах вэ гэж асуухад тэрээр эргэлзэлгүй Шаби Алонзог нэрлэжээ.
Өнгөрсөн Мягмар гарагт Реал Мадридын хагас хамгаалагч экс улаан Шаби Алонзо нэгэн ярилцлага дээрээ Ливэрпүүлийн ахлагч хөлбөмбөгийн ертөнцөд өөр ямар ч клубт очсон гайхалтай тоглолтоо үзүүлж чадна хэмээн батлан хэлсэн юм.
Дараа нь Жэррардын пүүзний ивээн тэтгэгчид болох Адидас компанийхны зохион байгуулсан Твиттэр ярилцлагын үеээр Жэррард юуны учраас Алонзог эргүүлэн авчрах хүсэлтэй байгаа болон түүнгүйгээр Ливэрпүүлийн хагас хамгаалалтын шугаманд тоглохдоо түүнийг маш их санаж байгаа тухайгаа ярьжээ.
А: Таны Ливэрпүүл дэх карьерын хамгийн оргил мөч нь хэзээ байв?
СЖ: Стамбул, 2005
А: Та зодог тайлсныхаа дараа хөлбөмбөгийн ямар нэг ажил үргэлжлүүлэн хийх үү?
СЖ: Тэгж найдаж байна. Би клубтэйгээ урт удаан хугацаанд холбоотой баймаар байна.
А: Та футбол мэнэжэр тогловол өөрийгөө ямар байрлалд тавих вэ?
СЖ: Довтлох чиглэлийн хагас хамгаалалтанд
А: Таны бодлоор тантай хамтарч тоголж байсан довтлогчдоос хамгийн сайн нь хэн бэ?
СЖ: Луйс Суарэз
А: Ливэрпүүлийн өмсгөлтэй оруулж байсан хамгийн дуртай гоол чинь аль нь вэ?
СЖ: ФА Капын финалд Вэстхэмийн эсрэг гоол. Цаг хугацаа, ач холбогдлын хувьд хамгийн шилдэг нь.
А: Хамгийн хэцүү өрсөлдөгч тоглогч чинь хэн байсан бэ?
СЖ: Зэнэдин Зидан. Түүнд бүх чадварууд байдаг.
А: Өмнө цуг тоглож байсан Ливэрпүүлийн тоглогчдоос хэн нэгнийг буцааж ачврах бол хэнийг авчрах вэ? яагаад?
СЖ: Шаби Алонзо. Цуг тоглож байсан хагас хамгаалагчдаас хамгийн сайн нь тэр. Би түүнтэй цуг дахин тогломоор байна.
А: Та амьдралынхаа аль мөчийг эргүүлэн авчрахыг хүсдэг вэ?
СЖ: Стамбулын шөнийг. Миний замналын оргил үе.
А: Тоглолтын өмнө ямар дуу сонсдог вэ?
СЖ: Би ч маш олон төрлийн хөгжим сонсдог. Гэхдээ Stereophonics-ийн Dakota миний хамгийн дуртай дуу.
А: Мөрөөдөлдөө хүрэхэд сэтгэлдээ юуг байнга санаж явах ёстой байдаг вэ?
СЖ: Мөрөөдлөө өдөр бүр санаж, түүндээ бүхнээ зориул, харамсах зүйлгүй.
А: Мэсси, Роналду хоёртой цуг тоглохыг хүсдэг үү?
СЖ: Аль алинтай нь л хамт тогломоор байна. Гэхдээ нэгийг нь сонго гэвэл Мэсси. Тэр бол геный.
А: Анх Ливэрпүүлтэй гэрээ үзэглэж байх үед чинь гол зорилго юу байв? Ийм амжилтанд хүрнэ гэж бодож байв уу?
СЖ: Өөрийгөө багийн нэг хэсэг болгох зорилготой байсан. Гэхдээ хэзээ ч ийм хол явна гэж төсөөлж байсангүй.
Эх сурвалж:
www.liverpoolfc.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ