Павел Буре NHL-ийн Алдрын танхимд

img

“Оросын пуужин” хочтой домогт хоккейчин Павел Буре хоккейн Алдрын танхимын гишүүн болсон тухай NHL-ийн албан ёсны вэбсайт мэдээлсэн байна. 41 настай экс довтлогч NHL-д 702 тоглолтод оролцохдоо 779 оноо авч (437 гоол, 342 дамжуулалт), Бүх оддын тоглолтод зургаан удаа шалгарч явжээ. Түүнчлэн ЗХУ-ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 12 жилийн турш тоглож, ДАШТ-ий алт, хүрэл, Олимпийн наадмын мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Павел Бурегийн хамтаар Шведийн довтлогч Матс Сундин (NHL-д 1346 тоглолтод 1349 оноо, үүнээс 564 гооль 785 дамжуулалт), Канадын мэргэн бууч Адам Оутс (1337 тоглолтод 1420 оноо, үүнээс 341 гоол, 1079 дамжуулалт), Жо Сакик (1378 тоглолтод 1641 оноо, үүнээс 625 гоол, 1016 дамжуулалт) нар Алдрын танхимд 2012 оноос эхлэн бичигдэх боллоо. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ