- Чэлси – Манчестер Юнайтедын тоглолтыг шүүсэн шүүгч М.Клаттенбургийг Анлийн Хөлбөмбөгийн Холбооноос 3 тойрог дараалан тоглолт шүүлгэсэнгүй.
- Уэльсийн шигшээ багийн дасгалжуулагч асан Гари Спидийн хүү Эд 14 – тэйдээ улсынхаа залуучуудын шигшээ багт дуудагдлаа.
- С.Жэррард Швэдтэй хийх нөхөрсөг тоглолтонд оролцвол шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтондоо оролцоно.
-“Интэр” Милан багийнхаа ахлагч 39 настай Х.Занеттид шинэ гэрээ санал болгосон байна.
- Украины Хөлбөмбөгийн Холбоо А.Шевченкод шигшээ багаа удирдах санал тавьжээ.
- “Реал” Мадридад тоглодог ОХУ – ын хөлбөмбөгчин Д.Черышев анх удаа шигшээ багтаа дуудагдлаа. Түүнд Ж.Моуриньо, К.Рональдо нар амжилт хүсчээ.
Э.Баттөр