Б.Сайтиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоно

img

Арваннэгдүгээр сарын 17-18-нд ОХУ-ын Красноярск хотноо болох олимпийн гурван удаагийн аварга, дэлхий болон Европийн 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофи” шагналт, Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын наймдахь удаагийн тэмцээнд манай орноос оролцох бөхчүүд эх орноосоо мордлоо. Энэ тэмцээнд 1996-1998 онд төрсөн 14-16 насны хөвгүүд 13 жинд өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдэд 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн бөхчүүдэд 800 ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүдэд 500 ам.долларын шагнал олгох ажээ. Түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 300 ам.доллар, тэмцээний шилдэг бөх, шилдэг гадаадын бөх, 74 кг-ийн жинд түрүүлсэн бөхийг тус бүр 1000 ам.доллараар урамшуулах юм байна. Өнгөрсөн оны тэмцээнд манай өсвөрийн бөхчүүдээс 42 кг-ийн жинд  Х.Номинхонгор, З.Мягмар, 63 кг-ийн жинд Б.Батсүх нар тус тус хүрэл медаль хүртжээ. Ө.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ