Хуурамч бичиг баримт ашигласан эсэхийг шалгаж байна

img

БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд  элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна. Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна. Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ikh deed surguuluudiin diplom 10 jiliin erchilgeeg huuramchaar mash ikh hiij baigaa shdee ene asuudaliig ulsaas negdsen arga hemjee bolgoj shalgmaar yum aa?
2012-12-04
bna:
BAKALAVART SURCH BAIGAA HUUHDUUDIIG BAS SHALGAH HEREGTEI SHALGALT EGEEGUI SHUUD MENGE EGCH ORSON HUUHDUUD IH BNGAAAAAA SH DEEEEEEEEEEEEEEE
2012-11-18
Solongost magistriig bol huuramch diplomtoi bakalavart ch suraagui humuus tugsdiin bn lee. Tugsuud ajillaj bg garuud zunduu l bn dag.
2012-11-14
zochin:
Tolgoi xooson xun turiig udirdaj chadax uu
2012-11-13
irgen:
Ene songuulid MAN aas xuuramch diplomtoi nuxduud duureg bolgond neree devshuulseer bxad yaltai bileedee
2012-11-13