
Өнгөрсөн амралтын өдрүүдээр “The Wizard of Oz”-ийн гол баатар Жүди Гарландийн шоотой цэнхэр даашинз Беверли Хиллзийн Жүлисийн дуудлага худалдаанд орж 480 мянган ам.долларын үнэ хүрчээ.
Холливүүдийн алдартай гэж хэлж болохуйц энэхүү өмсгөл хоёр өдрийн турш үзэсгэлэнгийн танхимд байрласны эцэст ийнхүү худалдаалагдсан юм.
Энэхүү танхимд худалдаалагдаж байсан хуучны дурсгалт эд зүйлсээс дурдвал. Стив МакКуйний уралдааны хүрэм болон Мерилин Монрогийн нил ягаан өнгийн банзал 50 мянган ам.доллар хүрч байсан. Мөн Жүли Эндрюгийн даашинз 38 мянган ам.долларын үнэд тус тус хүрч байв.
Мөн Ханхүү Уиллиам болон Кембриджийн гүнж Кейт Мидллтон нарын хуримын нэг зүсэм бялуу 7500 ам.доллараар худалдаалагдаж байсан юм. Харин Ханхүү Чарли болон Диана гүнж нарын хуримын бялуу 1375 ам.доллар хүрч байсан түүхтэй.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ