
УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаан уул, Өргөн, Сайншанд, Айраг, Цомог, Чойр өртөө, зөрлөгөөр Зам, тээврийн сайд А.Гансүх орж орон нутгийнхаа анхны томилолтыг төмөр замчдынхаа дунд өнгөрүүлэв.
1000 гаруй төмөр замчидтай хийсэн уулзалтаараа салбарын сайд “УИХ-аас баталсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзсэн билээ. Тиймээс Засгийн газраас таван тэрбум ам доллларын бонд гаргаж байгаагаас шинээр 1800 км төмөр замын суурь бүтэц барих ажилд эхний ээлжинд 1.5 тэрбум ам долларыг зарцуулах болсныг дуулгаж байлаа.
Мөн Нийслэл хотод баригдах “Богд хан” төмөр зам барих төслийн талаар танилцуулахаас эхлээд Зам, тээврийн яам, Монгол банктай хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг” хэрэгжүүлэхэд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт 303 тэрбум төгрөгийн урт хугацааны зээл авах болсон” зэргээр шинэчлэлийн томоохон ажлуудыг эхлүүлсэн талаараа тодорхой мэдээллүүдийг өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ