Жессика болон Ашли Симпсон нар хамтдаа

img

Урлагийн гэр бүлээс гаралтай Ашли болон Жессика Симпсон нар эцэг эхээ салснаас хойш хамтдаа олон нийтийн өмнө гараагүй. Тэдний эцэг эх Жое болон Тина Симпсон нар 34 жил хамт амьдарсны эцэст салцгаасан юм. Харин эгч дүүс саяхан олны дунд хамтдаа гарцгаажээ. Эцэг эхийнхээ салалтаас шалтгаалан хоорондоо таарамжгүй байсан эгч дүүс ийнхүү инээд хөөртэйгөөр хамтдаа байгааг харсан  хүмүүс баяртай байгаа гэнэ. Жессикагийн хувьд нэг хэсэгтээ олны нүднээс хол байж жингээ нэлээд хасчээ. Тэрээр уран бүтээлийнхээ ажлаас илүүтэйгээр хувийн амьдралдаа анхаарал тавьж байсан тухайгаа хэлжээ. Түүнчлэн оюун санаагаа цэгцэлж, сэтгэхүйн эрх чөлөөгөө эрхэмлэх болсон гэнэ. Ашлигийн хувьд уран бүтээлээ хийсээр хүүгийнхээ хамт нам жимхэн амьдарч байна. Түүний шинэ цомог удахгүй худалдаанд гарах юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ