Энн Хэтуей хэт туржээ

img

Холливудийн од залуухан, үзэсгэлэнт бүсгүй Энн Хэтуей удахгүй тоглогдох "Les Miserables"-ын дүрд тоглохоор овьёосны зутангаар дэглэм барьж 11 кг жин хасчээ. Тэрээр энэ тухайдаа Vogue сэтгүүлд “ Би энэ дүрийг хэзээ ч мартахгүй байх, учир нь би энэ дүрд хувирах гэж маш их хичээж, чармайсан. Бараг л үхэх дөхсөн дөө” гэж ярьжээ. Энэ мюзикл нь 19-р зууны үед бичигдсэн Виктор Хюгогийн сонгодог бүтээл юм. Энн Хэтуей энэхүү хөгжимт жүжигт уушигны сүрьегээр өвчилсөн биеэ үнэлэгч эмэгтэй дүрийг бүтээсэн юм. Тэрээр ингэж турахын тулд өдөрт хоёр удаа л овьёосны зутан иддэг байжээ. Харин дүрээ бүтээхийн тулд турах шаардлагатай болсон бусад жүжигчид ингэж хүчээр турах хамгийн хэцүү,  ялангуяа зураг авалт удаан үргэлжлэх хамгийн  хүндрэлтэй гэж ярьсан байдаг. “Хар хун”-д тоглохын тулд Наталиа Портман есөн кг хаяж байсан билээ. Харин буцаад хэвийн жиндээ хүрэх амаргүй байдаг аж. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ